Гишүүдэд “НЭМЭЛТ ХИЧЭЭЛ” хэрэгтэй
УИХ-ын гишүүн бол хүн, тиймээс төгс байж, бүх зүйлийг сайн мэддэг байх боломжгүй. Гэвч тэд ард түмний төлөөлөл болж хууль тогтоохоор сонгогдсон учраас бүх л салбарын талаар ерөнхий мэдээлэл, мэддэгтэй байх ёстой.
Манай УИХ-д хуульч, эдийн засагч мэргэжилтэй түшээд жин дардаг. Мэдээж хууль тогтоох дээд байгууллага учир ийм мэргэжилтэн олох байх ёстой. Нөгөө талаас нийгмийн, байгаль орчны, эрүүл мэндийн, боловсролын гээд бүх л салбарын төлөөлөл байх нь зөв. Гэвч байгаль орчны чиглэлийн мэргэжилтэй хүн цөөн, Г.Баярсайханаас өөр бараг байхгүй болов уу.
Иим УИХ-аас баигаль орчны чиглэлээр амьдрал дээр буусан хууль, тогтоомж хүлээх хэцүү Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг батлахаар Байнгын хороогоор хэлэлцэх үед л гишүүдийн энэ талын ойлголт, мэддэг нимгэн байгаа нь анзаарагдсан байна. Уг нь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн буюу мэргэжлийн байнгын хороо нь юм шүү дээ. Гэвч мэргэжлийн хүмүүс гишүүдийг багагүй голсон аж. Бас “Гишүүдэд зөв мэддэг олгох нэмэлт хичээл оруулахгүй бол зөв шийдвэр хүлээхэд хэцүү юм байна даа” хэмээн өөр зууртаа ярилцсан гэнэ.