
2015.05.29
Хөтлөх урлагийн сургалт зохион байгуулж байна
ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнгөрсөн 03 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шууд ардчилал хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичиг үзэглэсэн билээ.
Санамж бичгийн хүрээнд Хан-Уул дүүргийн “Үндсэн дүрэм” боловсруулж иргэдээр хэлэлцүүлэн, батлах ажил хийгдэх бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 26-29- ны хороонд “Хөтлөх урлаг”-ийн сургалтыг зохион байгуулж байна.
Дээрх сургалтанд хамрагдсан иргэд хороо бүрт “Үндсэн дүрэм”-ийн хэлэлцүүлэг хийх чадварыг эзэмшиж байгаагаараа онцлог юм байна.