"Эко жаал" хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлаа эхлүүллээ
Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын дэмжлэгээр “Эко жаал” маань гэр хороололдоо Сэлбэ голын дагуу жижигхэн хүүхдийн тоглоомын талбайг байгуулахаар болжээ.
2015 оны хоёрдугаар сард “Эко жаал”-ыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хүлээн авч уулзсаны дараа энэ санаачилга ажил хэрэг болох боломжтой болсон байна.
З.Буянхишиг "Эко жаал"-ууд нэртэй клуб байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ
Уулзалтын үеэр нийслэлийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу хүүхдийн тоглоомын талбай байгуулж, тойруулж мод тарих хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Эл санаачлагыг сайд Д.Оюунхорол дэмжиж хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсний дагуу “Эко жаал”-ын боловсруулсан төслийг дэмжсэн нь өнөөдөр ажил хэрэг болон эхэлж байна.
Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын дагуу 336м2 бүхий талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах бөгөөд талбайгаа тойруулж хайлаас, бургас, агч, голт бор зэрэг моддыг тарина. Хүүхдийн тоглоомын талбайдаа сандал, саравч, савлуур, хогийн сав, самбар зэргийг байрлуулах ажээ.
Би энэд хүүхдийн тоглоомын талбай байгуулах юмсан гэж их удаан бодож, төсөл бичсэн. Төслийг маань дэмжиж Д.Оюунхорол сайдад байрлалаа