Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2015 оны 5 дугаар сар 27-ны өдөр Монголын авто замчдын холбоо Үндэсний бүтээн байгуулалт болох “Алтанбулаг-Улаанбаатар -Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-д үндэсний компаниудыг оролцуулах, зам барилгын ажилд оролцох Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, үндэсний мэргэжилтэй инженер, техникийн ажилтан бэлтгэхэд хамтран ажиллах зорилгоор “Чингис Лэнд Девелопмент Групп”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Алтанбулаг - Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-ийн тухай “Чингис Лэнд Девелопмент Групп - Шинэ Хөгжлийн Зам” ХХК Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 99, 399 дүгээр тогтоолын дагуу Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай “Алтанбулаг - Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам” төслийг хэрэгжүүлэх Концессын гэрээг 2014 оны 3 дугаар сарын 9-ний өдөр байгуулан төслийн ажпыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэхүү мега төслийг Монгол Улсад анх удаа концессийн Барих-Ашиглах- Шилжүүлэх нөхцлөөр, улсын төсөвт ямар нэг хүндрэл учруулахгүй, санхүүгийн баталгаа болон дэмжлэггүйгээр зөвхөн хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.
Хурдны авто зам нь Монгол Улсын 6 аймгийн 24 сум, Нийслэлийн 2 дүүргийн нутгийг дайран өнгөрөх бөгөөд нийтдээ 990 орчим км үргэлжилсэн хурдны авто замын томоохон бүтээн байгуулалт юм.
Энэ төслийг концессийн Барих - Ашиглах - Шилжүүлэх” /ВОТ/ нөхцлөөр гэрээ байгуулсан бөгөөд зам барилгын ажлыг 3 жилийн хугацаанд барьж байгуулан, 30 жилийн хугацаанд ашиглан төрдөө шилжүүлэх юм.
Зам барилгын ажлын явцад нийтдээ 20000-30000 түр ажлын байр бий болох ба төслийн дараа зам дагуу бий болох амралт үйлчилгээний цогцолбор, замын байгууламжуудын хэсгүүдэд 3000-5000 ажлын байр, зам дагуу бий болох шинэ суурьшлийн бүсүүдийг дагаад 50000 хүртэл ажлын байр бий болох болно.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус компани уг төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан өөрийн компаниас хамаарах олон ажлыг цаг алдалгүй зохион байгуулж ирсэн.
Үүнд:
1. Хурдны замын трассыг тогтоож, 2015 оны 1-р сарын 15-ны өдөр ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлсэн,
2. Олон улсын зөвлөх компаниудын оролцоотойгоор уг төслийн ТЭЗҮ-г боловсруулан ЗТЯ-ны харъяа Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр дэмжүүлсэн,
3. ОХУ-ын геотехникийн компаниар ахлуулан Монгол Улсын 20 гаруй компанийн оролцоотойгоор хурдны замын трассын дагуу Алтанбулаг-УБ-Мааньт чиглэлийн 450 км газарт геотехникийн /геодези, инженер-геологи, гидрометерологи/ суурь судалгааг хийсэн,
4. Аптанбулаг - Маньт чиглэлийн 450 км хэсгийн зам барилгын ажлын нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажпыг дуусгахаар ажиллаж байгаа.
5. Мааньт - Замын-Үүд чиглэлийн 550 км хэсгийн геотехникийн суурь судалгааны ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил явагдаж байгаа болно.
“Чингис Лэнд Девелопмент Групп - Шинэ хөгжпийн зам” ХХК, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Авто Замчдын Холбоо харилцан хэлэлцэж, Үндэсний бүтээн байгуулалт болох “Алтанбулаг - Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-д үндэсний компаниудыг оролцуулах, зам барилгын ажилд оролцох Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, үндэсний мэргэжилтэй инженер, техникийн ажилтан бэлтгэхэд хамтран ажиллах зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж байна.
Үүний үр дүнд төсөл хэрэгжих хугацаанд манай улсын үндэсний аж ахуйн нэгж компаниуд уг бүтээн байгуулалтад оролцон, олон улсын томоохон корпорациудтай хамтран ажиллах боломж бүрдэх юм.
Монголчууд анх удаагаа олон улсын стандарт бүхий хурдны авто зам барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгеөд цаашид бүс нутгийн томоохон төслүүдэд оролцох туршлага хуримтлуулж, хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.