Аз жаргалтай амьдрах эхлэл нь өөрөө өөртөө таалагдах юм
Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай, Монголын анхны гоо сайханы нэгдсэн эмнэлэг болох "Тод Каннам”-ын Ерөнхий эмч Д.Тодномбаттай ярилцлаа. Тэрбээр Бүгд Найрамдах Солонгос Улсад “Гоо сайхны Мэс засалч” мэргэжлээр суралцан, 2012 онд энэхүү эмнэлэгийг байгуулжээ.
-Та гоо сайхны мэс засал гэдгийг тодорхойлж хэлээч?
-Өөрийн биеийн таалагддаггүй хэсэг, эсвэл гэмтэл бэртлийн улмаас үүссэн эрхтэний тогтолцооны үйл ажиллагааны алдагдалыг нөхөн сэргээх, зөв, гоо сайхан болгох зорилготойгоор хийгдэж байгаа мэс заслыг гоо сайхны мэс засал гэж хэлнэ.
Гоо сайхны мэс засал нь хэдэн мянган жилийн өмнөөс үүсэлтэй гэж үздэг. Эртний овог аймгууд ан гөрөө хийх, хоорондоо дайн байлдааны үед бэртэж гэмтсэн, хуруугаа тастах, шарх сорви үүсэх эмчилж эдгээх, эрхтэн тогтолцооных нь үйл ажиллагааг сэргээх зорилготойгоор мэс засал хийж байсан баримтууд түүхэнд байдаг.
Дэлхийн 1, 2 дугаар дайны үед энэ салбар эрчимтэй хөгжсөн. Ингээд 1980 аад оны сүүл 1990-ээд оны эхээр Европ, Америкт дараа нь Япон, Хятад, Солонгос зэрэг Зүүн Өмнөд Азийн улсуудад асар хурдтай хөгжсөн. Зүүн Өмнөд Азийн улсуудаар дамжин манай улсад энэ салбар орж ирж байна.
Гоо сайхны мэс засалд зарим хүмүүс шүүмжлэлтэй ханддаг?
-Нийтийн хандлагыг харахад дэмждэг хэсэг нь илүү. Нэг л амьдрах энэ хорвоод хүн бүр гэр бүлтэй, ажилтай, мөнгөтэй сайхан амьдрахыг хүсдэг. Аз жаргалтай амьдрах эхлэл нь өөрөө өөртөө таалагдах шүү дээ. Өөртөө таалагдахгүй, сэтгэл дундуур байхад ажил, амьдрал нь ч жаахан тиймхэн л байдаг. Тэр сэтгэл дундуур хэсгийг бид сайхан болгосноор тухайн хүн аз жаргалтай болно. Үүнийгээ дагаад ажил төрөл нь ч ургашилна, амжилтанд хүрнэ, мөнгөтэй болно, аз жаргалтай амьдрах болно.
Гоо сайхны эмч хүний хувьд аз жаргал гоо сайхнаас эхэлнэ гэж хэлмээр байна.
Тэр сэтгэл дундуур хэсгийг бид сайхан болгосноор тухайн хүн аз жаргалтай болно.
Нөгөө талаасаа дэлхий глобалчлагдан хөгжиж байна. Нийгэм өөрөө гоё сайхан байхыг шаардаж байна. Наандаж ажлын зар харахад л зөв төрхтэй, өндөр хүнийг ажилд авна гэж байна. Яг ижилхэн мэргэжил, авъяастай хоёр хүнээс царайлгийг нь сонгож байх жишээтэй. Тиймээс гоо сайхан байна гэдгийг зөв талаас нь ойлгох хэрэгтэй.
-Танай эмнэлэг сая тавдугаар сард хоёр насны “төрсөн өдөр”-өө тэмдэглэж байсан. Энэ хугацаанд хир олон хүн үйлчлүүлсэн вэ?
Энэ хугацаанд 4000 –аад хүн их, бага хэмжээний мэс ажилбар хийлгэсэн. Манай эмнэлэг Монголын анхны гоо сайхны нэгдсэн эмнэлэг . Нэгдсэн эмнэлэг гэхээр гоо сайхны бүх л мэс заслыг нэг дор хийнэ гэсэн үг.
Тухайлбал, бид хамрын бүх төрлийн мэс заслыг чих, хамар хоолойн эмч нартай хамтран мэс засал хийж байна. Үүнийг манайхаас өөр газар хийхгүй. Цаашид энэ чиглэлийн тусдаа тасагтай болох мөн эрүү, нүүр, шүд гэсэн нэгдсэн мэс заслуудыг хийдэг болох төлөвлөгөөтэй байгаа.
-Монголчууд ямар төрлийн гоо сайханы мэс заслыг илүү хийлгэж байна вэ?
-Манай эмнэлэг пластик болон нөхөн сэргээх мэс заслыг хийдэг . Хүний нүүрэн дээр байдаг хамгийн гол гурван эрхтэн бол хамар, ам, нүд. Тэгэхээр нийтлэг буюу бараг 50 хувийг нь нүд, хамрын мэс заслууд эзэлж байна.
Тухайлбал, нүдний давхраа, урагш арагш сэтэлж томруулах, зовхи татах, унжуу зовхи засах мэс засал мөн хамрын хэлбэр засах бүх төрлийн пластик болон нөхөн сэргээх мэс заслыг голдуу их хийлгэдэг. Мөн өөх шилжүүлэн суулгах, соруулах мэс заслууд их хийгдэж байгаа.
Түүнээс гадна хулмасны булчирхай болон эрэгтэйчүүдтэй холбоотой мэс заслууд нилээдгүй хийгддэг. Манай эмнэлэг арьс, гоо заслын тасагтай болон өргөжин гоо сайхны бүхий л төрлийн эмчилгээ үйлчилгээг хийж байна. Арьсаны нөсөө арилгах, ургацаг авах,арьсны нүхжилт , батгажилтыг агшаах гэсэн бүх лазер эмчилгээг хийж байгаа.
-Манайд энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэгдэг үү?
-Монголд энэ чиглэлээр суралцах боломж байхгүй байна. Ямар нэгэн сургууль, сургалт байхгүй учраас гадаад руу явж л суралцах боломжтой. ЭМШУИС-д зургаан жил сурч төгсөхөд гоо сайхны мэс засалтай холбоотой ганц цагийн ч хичээл заадаггүй.
Тус сургуулийг төгсөж байгаа төгсөх курсийн оюутнуудад ядаж нэг цагийн лекц унших боломж олгоосой гэсэн хүсэл надад байдаг. Ийм боломжтой бол энэ мэргэжлийг олон эмч нар сонгох, цаашлаад энэ чиглэлийн олон эмнэлэг, эмч нар бий болж өрсөлдөөнийхөө хуулиар энэ салбар хөгжих юм. Учир нь энэ чиглэлийн шинжлэх ухаан Монголд хүссэн хүсээгүй хөгжих нь тодорхой. Үүнд бас өөрсдийнхөө хувь нэмрийг оруулахыг хичээж явна даа.
-Монголчууд солонгос руу явж гоо сайхны мэс засалд ордог. Танай эмнэлэг Солонгос, Японы туршлагатай эмч нарыг авчирч хагалгаа хийлгэдэг гэж сонссон?
Монгол гоо сайхны мэргэжлийн сургууль, сургалт байдаггүй учраас Манай эмнэлэг Япон, Солонгос эмч нарыг урьж, туршлага судалдаг. Мөн манайд Солонгос мэргэжилтнүүд ажилладаг.
Учир нь энэ чиглэлийн шинжлэх ухаан Монголд хүссэн хүсээгүй хөгжих нь тодорхой. Үүнд бас өөрсдийнхөө хувь нэмрийг оруулахыг хичээж явна даа.
Монголчууд Солонгос руу явж мэс засал хийлгэх хандлага, урсгал их байна. Энэ нь зардал өндөртэй, эрсдэл ихтэй. Мэс заслын дараах гам, арчилгаа гэдэг хамгийн чухал.
Солонгост гоо сайхны мэс засал асар хурдтай хөгжиж байна. Нэг өдөрт хэдэн арван эмнэлэг шинээр бий болж, бас дампуурдаг. Тэгэхээр өнөөдөр зориод очсон эмнэлэг, эмч маргааш үйл ажиллагаа нь зогсчих магадлалтай.
Монголчууд тэнд очоод хэлний бэрхшээл, дээрээс нь байр хоол,унаа, визний асуудал гээд асар өндөр өртөг, эрсдэлд ордог. Мэдээж тэнд хэдэн сараар амьдрах, мэс заслынхаа үр дүнг бүрэн гүйцэт үзэх боломж хомс байдаг.
Бид үргэлж гадагшаа явсаар л байхуу, өөрсдөө яагаад ийм эмнэлэгтэй байж болохгүй гэж?
Манай эмнэлэг мэс заслын дараах бүх арчилгааг хийж байна. Мэдээж бидний боломжоос давсан мэс заслууд бий. Түүнийг Солонгос улсад хийлгээд, эргээд Монголдоо ирээд эдгэртлээ манай эмнэлгийн хяналтанд ороод явах боломжтой.
Мэс засал бүрийн ард эрсдэл бий. Тэрхүү эрсдэлийг бууруулахын тулд мэргэжлийн эмч сувилагч ажилчид байхаас гадна тоног төхөөрөмж, багаж материал, орчин байх ёстой. Энэ бүгд цогцоор байж үйл ажиллагааны стандартын дагуу явагдаж байж эрсдэл маш бага гарна.
Эцэст нь хэлэхэд хүн бүхэн гоё сайхан харагдахыг хүсдэг. Нас ахисан ч гоё сайхнаараа байж болно.
Үүний тулд та мэс засал хийлгэх, арьс арчилгаа гоо засалдаа анхаарч, тохирсон нөхцөлд тохирсон гоо сайхны бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байх хэрэгтэй.
Гоо сайхан бол нүүр царайтай хамгийн холбоотой. Нүүр гэдэг гадаад орчны тааламжгүй нөлөөлөлд үргэлж өртөж байдаг зүйл. Тиймээс л өдөр бүр өөртөө анхаарч үргэлж гоо үзэсгэлэнтэй байхыг хүсэн ерөөе.
Хүн бүхэн гоё сайхан харагдахыг хүсдэг