Тэтгэвэрт гарах иргэдийн тоо огцом нэмэгдэнэ
УИХ-ын чуулган
2015.05.21

Тэтгэвэрт гарах иргэдийн тоо огцом нэмэгдэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсэгт асуулт тавьж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Тэтгэвэрт гарах насыг өндөрсгөе гэж анх орж ирсэн. Одоо судалъя гэж оруулж ирсэн байна. Судлагдаагүй томъёоллыг хэлэлцэх нь зөв юм уу. Гишүүдэд таалагдах гээд судалъя гэж тавьсан юм уу. Хөдөө орон нутгийн багш, эмч нарын хувьд тэтгэврийн насыг өгсөхийг эсэргүүцдэг юм билээ. Олон улсын жишгийг харахаар япончууд тэтгэврийн хямралд орсон байна. Харин манай хувьд давхар даатгалын тухай хуулийн асуудал яригдаж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан

Иргэдэд бид тэтгэврийн тогтолцооны олон сонголт бүхий саналыг бий болгох ёстой. Суурь тэтгэврийн даатгал гэж байх ёстой. Бидний зориод байгаа олон эх үүсвэртэй болох чиглэлийн улс орон дээр суурь тэтгэвэр гэж байхгүй. Суурь тэтгэврийн даатгал гэж байдаг. Тэтгэврийн даатгалын эрх үүссэн ахмад настан болгонд заачихвал өнөөдөр алдагдалтай байгаа үед илүү асуудал үүснэ. Тэтгэврийн даатгалын сонголт л байх ёстой.

УИХ-ын гишүүн Д.Ганбат