2015.05.21
Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх хүнсний нэмэлтийн асуудлаар хэлэлцүүлэг боллоо
"Хиам, нөөшилсөн махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглагдаж буй хүнсний нэмэлтийн хэрэглээ, цаашид анхаарах асуудал" сэдэвт хэлэлцүүлэг МХЕГ-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсад импортлогдон хэрэглэгдэж байгаа хүнсний нэмэлтийн тандалт судалгааны дүн, олон улсад хориглосон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, дотоодын хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэгддэг хүнсний нэмэлтийн тухай танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ.