Аялал жуулчлал хийгээд мөсний баярын эргэн тойронд
“Экологи” сонины сэтгүүлч, сэтгүул зүйн докторант Л.ОЮУНЧИМЭГ
Нэг. Аялал жуулчлал ба агуу хөгжлийн тухайд...
Давосын эдийн засгнйн чуулганаар дэлхийн заавал аялан үзэх ёстой долоон орны тоонд манай улсыг тусгайлан багтааж, “нүүдэлчдийн амьдралыг бодитоор нь харья гэвэл Монголыг зориорой” хэмээн олон улсын аялал жуулчлалын байгууллагаас онцолсон баярт мэдээгээр нийтлэлээ эхэлье.
Дэлхийн эдийн засгийн форум улс орнуудын эдийн засгаас гадна гагцхүү олон улсын аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үнэлгээг зориуд хийдэг нь энэ салбарын ач холбогдлыг, хөгжлийг тодорхойлогчид хэрхэн хардагийн нэгээхэн баримт.
Ямартай ч агуу хөгжлийг тодорхой “арга” буюу стратегиар ончтой салбаруудаар бүтээдэг агаад энэхүү нарийн аргын нэг нь олон улсын хэмжээнд “чимээгүй зөөлөн, утаагүй үйлдвэрлэл” гэгддэг аялал жуулчлалын салбар билээ.
Нөөц нь хязгаар үгүйн дээр дэлхийн бүхий л хүн амыг хамруулж чадах боломжит капиталтай, хүмүүст “таашаал-сэтгэгдэл-сэттэл” үйлдвэрлэгч аялал жуулчлалын салбар нь гагцхүү зөв бодлого, ,сайн засаглал, оновчтой менежментийн зарчмаар тийм агуу “үр жимс”-ийг өөрөөсөө үйлдвэрлэдэг байна.
Сингапур байгалийн нөөц уул уурхайн баялаг гэх юм үгүй ч “аялал жуулчлал бол хоосноос агууг бүтээгч салбар” хэмээн тунхаглаж хөгжсөн түүхтэй.
Домогт Ерөнхий сайд нь “Аялал жуулчлалаар Сингапурт ирэх хүмүүсийн төсөөлөл л чухал. Жуулчид Сингапурын юу нь үндэсний онцлог, юу үнэд орох, юуг өөрчлөн баруунжих чигийг үнэгүйгээр бидэнд заагаад өгнө.” гэж хэлж байсан нь өнөөдөр чухамдаа бүрэн биелэлээ олжээ.
Эстони улсад цэрэгт яваад ирсэн залуусаараа “хээрийн амьдралын сургагч багш” хэмээн бэлтгэж өсвөр насныханд амралтын өдрүүдээр хээрээр аялах, байгалийг мэдрэх, хайрлах... зэрэг скаутын түвшнээс дээш гарсан даддага мэддэгийг албан ёсоор олгодог.
Хүн бүр аялагч, байгаль эхээ хайрлан хамгаалагч, хөрөнгө оруулагч болох амьдралын хэв маяг, соёл бүхий гоёлыг бий болгосноор төр нь байгаль орчин, амралт - чөлөөт цагийн бодлогыг аялал жуулчлалаар дамжуулан хялбархан хэрэгжүүлэх бололцоотой болдог аж.
Дубай бол хамгийн сонирхолтой жишээ. Юу ч үгүй элсэн цөлд аялал жуулчлалын хамгийн том хотыг босгосон энэ хөгжлийн цаана “мэдлэгг тулгуурласан технологийг” эхэлж байгуулсан нууц бий.
Хот байгуулалт, ногоон орчин нь аялал жуулчлалаар дамжиж босдгийг дэлхийн бүхий л тэргүүний хотуудын жишээн дээр харж болно. Аливаа улс ард түмнийхээ чөлөөт цаг, бие оюуныг хэрхэн зөв тохируулж цэнэглэнэ, агуу хөгжлийг тэр хэрээр хурдан бат бэх бүтээдэг. Иймд аль ч улсын аялал жуулчлалын хөгжлийн тулгуур бодлогын нэг нь дотоодын аялал жуулчлал, түүний дотроос ард түмнийг сэргээн хөгжүүлж цэнэглэж байдаг амралт-чөлөөт цагийн менежмент байдаг болой.
Хоёр. Мөсний баярын эргэн тойронд...
Монгол улсад аялал жуулчлалыг бодлоготойгоор, агуу хөгжлийг бүтээх “түлхүүр” болгон хөгжүүлэхийн тулд энэ сэдвийг ялангуяа аялал жуулчлалын хөдөлмөр эрхлэлт, ажлын байр болоод нийгэм - эдийн засгийн үр өгөөжийн шалгууруудыг маш тодорхой болгон бүгд нэг “хэлээр” асуудлаа ярьж сурах нь зүйтэй.
Эдүгээ “аялал жуулчлалын шинжит үйлдвэрлэл” гэдгээр энэ салбарын хамрах хүрээг тодорхойлж байгаа олон улсын жишиг ханддага байна.
Аялал жуулчлалын нэг ажлын байрны цаана бас нэгэн ажлын байр давхар үүсч, нэжгээд жуулчны үйлчилгээнд 30-аад ажлын байр бий болдог гэсэн тооцоо бий.
. Тиймээс том газар нутагтай, том соёл, уугуул нутаг оронтой улс болгонд дотоодын тур операторуудын үүрэг хамгийн чухал байдаг. Аялалын сайн муу болох амин сүнс нь аялалын компаниудын үүрэг хариуцлага, үйлчилгээтэй холбоотой.
Өвлийн болон дотоодын аялал жуулчлал хөгжих үндэс тавигдаж байгаа өнөө үед энэ салбар нь цаанаа олон нийтийн өмч болсон соёл хийгээд байгалийг мөрөөдөл бүрдсэн эрэлт, сэтгэгдэл дүүрсэн нийлүүлэлт болгон зардагтай холбоотой. Аялал жуулчлалын салбар бол бусдад маш ихийг өгч болох, мөн хөгжүүлж чадвал хамгийн ирээдүйтэй бизнес, бас таатай ажил мэргэжил аж. МБОИЗөвлөл “Ногоон парламент”-ын гишүүний хувьд “Хөвсгөл - Хөх сувд 2015” мөсний баярт оролдох завшаан таарч, Үндэсний мөсөн сийлбэрийн анхдугаар тэмцээний гайхамшигт мөсөн урлалуудыг: нүдээр үзэж, цас мөсний орны цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалах аз тохиолоо. Хөвсгөлийн аялал жуулчлал эрхлэгчдийн холбоо ерөнхий зохион байгуулагчаар ажилласан уг арга хэмжээнд гадаадын 180-аад жуулчин оролцсон бөгөөд чухамдаа жил бүрийн гуравдугаар сарын’ 3,4 нд Хөвсгөлд “Мөсний баяр”, 5,6 нд Гачууртад “Бүргэдийн. баяр”, 7,8 нд Өмнөговьд ‘Тэмээн поло”-г зохиосноор өвлийн аялаш жуулчлалын цогц шийддийг олсон нь сайшаалтай. Нэмж хэлэхэд, тэдгээр жуулчдадДрамын театрьгахан ‘Тэнгэрийн төр” жүжгээ, 'УДБЭТ-ынхан “Чингис хаан” дууриа тогложүзүүлбэл,\ ҮДБЭЧуулгынхан “Оройн дээд” (энэ жил анх удаа тоглогдсон) дуулалт жүжгээ сонирхуулснаар тулгын гурван чулуу шиг түүхийн.' бахархалт он цагуудыг урлагийн хэлээр сурталчилж болмоор мэт... Хөвсгөл аймгийн БОГазрынхан/дарга нь Р.Жаргалсайхан/. 50 дугаар өргөргөөс хойшхи газар нутгийг орон нутгийн тусгай- хамгаалалтанд авсан хугацаагаа 25 жилээр сунгасан шийдвэрийг- аймгийн ИТХ-аас гаргуулсан байна.
‘Хөвсгөл нуур” УГХГХ Захиргааны дарга ЛДаваабаяр, аялал жуулчлал эрхлэгчдийн холбооны Я.Отгонбаяр, Д.Наранчимэг, •- Ш.Буянхишиг, Л.Уянгахүү, Г.Цээпил нарын олон ажил хэрэгч, хүмүүсийн бүтээлч санаачилгаар аялал нь ая тухтай өндөрлөсөнд, олон хүмүүс талархаж байлаа.
Хөвсгөл нутгийн “бренд” болсон Хөвсгөл цай үйлдвэрлэгч нутгийн ’ бизнес эмэгтэй Ж.Мөнхжаргал, амтат хүнс, таж нарийн боов, үйлдвэрлэгч “Аяны жолоо” компанийн анхдагчид болсон Ц.Энхтайван,? Г.Эрдэнэцэцэг, “Хужиртын ам” зоогийн газрын эзэн Д.Мандалмаа. нутгийн жолооч Б.Цогоо түүний гэргий Н.Хишигжаргал нарынд ажилсаг бүсгүйчүүд бусад олон хүмүүст бид бас “баярлалаа” гэж хэлэх нь зүйд нийцнэ.Аялал зугаалга бол хүмүүн төрөлхтний хамгийн үнэт зүйлсийн нэгт яах аргагүй мөн.
Та ямар нэгэн гайхамшигт газар зочилж сайхан дурсамж өөртөө^ үлдээж, бусдын соёл, ёс заншилтай танилцаж шинэ найз нөхөдтэн / болж, нүд сэтгэлийн таашаал авна гэдэг үнэхээр гайхалтай.
Аялал жуулчлал бол арга билгийн зохицол юм. Арга эвээр» алс холыг алжаалгүй туулж бие болоод сэтгэлээ билиг оюунаар - гэгээрүүлнэ хэмээсэн утга ажгуу.
Тийм ээ ! "Та жилдээ нэг шинэ газар үз” гэж судар номд суут хүмүүс тэмдэглэн үлдээснийг бодолцвол хүмүүний амьдрал' нь ажиллах, амрах гэсэн арга билгийн хуулинд захирагдаж байдаг, амуй.
Аялагч Та бүхний алтан шар зам ашид амгалан, олз омог, гэгээн дурсгал, гэрэлт мөрүүдээр дүүрэн байг ээ!