Нийслэлийн МАН 90 ортой хүүхдийн цэцэрлэг барина
Хүүхдийн цэцэрлэг
2015.05.05

Нийслэлийн МАН 90 ортой хүүхдийн цэцэрлэг барина

Нийслэлийн МАН-ын хороо 90 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн.

Энэ хүрээнд урлаг, спортын олон арга хэмжээ зохион байгуулснаас гадна намын хорооны гишүүд мөнгөн хандив өргөсөн билээ. Тэгвэл нийслэлийн намын хороо энэ мөнгөөр 90 ортой хүүхдийн цэцэрлэг барихаар болжээ. Одоогоор аль дүүрэгт барих нь тодорхойгүй байна. Хүн ам ихтэй, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж тааруу газар барихаар төлөвлөж байгаа аж.