Ц.Жадамбаа: Насанд хүрэгчдийн сайтыг хаасан асуудал ганц манай байгууллагын бодлого биш
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа
2015.05.04

Ц.Жадамбаа: Насанд хүрэгчдийн сайтыг хаасан асуудал ганц манай байгууллагын бодлого биш

“Онлайн эрх чөлөө” эвслийн сайд нарын тавдугаар хурал эхэлж байгаатай холбогдуулан бэлтгэв

-“Онлайн эрх чөлөө эвсэл”-ийн V бага хурлыг Монгол улс даргалан2015 оны тавдугаар сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэйхолбоотойгоор таны удирдаж буй байгууллага энэхүү арга хэмжээндямар байдлаар оролцох вэ?

Улс орны хөгжлийн гол суурь болсон IT-ийн салбарын ойрын болон хэтийн чиг хандлагыг ярьдаг учир манай байгууллага энэ хуралд чухал ач холбогдолж өгч, хамтран зохион байгуулагч статустай оролцож байна. Бид 26 орны төлөөлөл оролцох энэ бага хурлаар дамжуулан Монгол улс интернэт гэдэг зүйлд ямар байр суурьтай байгаа, хөгжлийн аль түвшинд явж байгаа, мөн олон улсад ямар оролцоотой байх байр сууриа илэрхийлэхийг зорьж байна.Порно сайт руу нэвтэрч ороход насанд хүрсэн иргэд тусгай бүртгэл хийлгэж ордог процессыг нэвтрүүлэх шаардлагатай.

Хүүхдийн өдөр тутам татаад тоглодог тоглоом монгол хүүхдийн сэтгэл зүйд тохирч байгаа эсэхийг харах нь зүйтэй
-Монгол улсын цахим орчинд хувь хүний эрх чөлөө,аюулгүй байдал хэр хангагдсан болон оюуны өмчийн талаар?

Цахим орчин дахь оюуны өмчийн асуудал бол нэгдүгээрт тавигдах хурцадсан асуудал. Цахим орчинд оюуны өмчийн эрх нь зөрчигдсөнөөс хохирсон иргэд, уран бүтээлчид, байгууллагууд олон байна. Энэ нь цаашлаад Оюуны өмчийн газраар дамжаад маш олон хууль эрх зүйн зохицуулалтыг шаардаж байна. Энэ бол шинэ харилцаа учраас энд байгаа киног бичээд байршуулвал яах вэ гэдэг нь үндсэндээ оюуны өмчийн хуулиар зохицуулагдах мэт харагдавч сошиал орчинд учир дутагдалтай. Тухайн хууль зөрчсөн хүнд хариуцлага хүлээлгэлээ гэхэд тэндээс share хийсэн иргэн яах вэ гэдэг харилцаа одоогийн байдлаар Монгол улсын хувьд зохицуулагдаагүй байгаа.

Энэ харилцаа зохицуулагдах ёстой, шийдвэрлэгдэх ёстой. Нөгөө талдаа хувь хүн харьцангуй эрх чөлөөтэй. Ер нь ямар нэгэн байдлаар хязгаарлаж, боомилсон зүйл байхгүй. Илт хүнийг гүтгэн доромжилсон болон нийгэмд сөрөг үр дагавар авчрахуйц хэллэгүүдийг од хэлбэрээр гаргадаг зохицуулалтыг Харилцаа, холбооны зохицуулах хорооноос хийж өгсөн.

-Та хүний эрх гэдгийг юу гэж харж байна вэ? Хүүхдийн хүмүүжилдсөргөөр нөлөөлж буйн улмаас гэх тайлбараар саяхан порносайтуудыг хаалаа. Энэ нь хүний мэдээлэл авах эрхийг зөрчиж байгаахэрэг биш гэж үү?

Насанд хүрэгчдийн сайтыг хаах тухай асуудал зөвхөн манай байгууллагын бодлогоос гарсан асуудал биш. Эрүүгийн цагдаагийн газраас гэмт хэргийн шинжтэй олон зүйлд турхирч байна, гэмт хэрэг гарах хүчин зүйлсийг үүсгэж байна гэж олон удаа хүсэлт тавьсан учраас хамтран ажиллаж, энэ шийдвэрийг Харилцаа холбооны зохицуулах хороо бие дааж гаргасан.

Цаашлаад энэ асуудал дээр Child Code гэж олон улсад ярьдаг, порно сайт руу нэвтэрч ороход насанд хүрсэн иргэд тусгай бүртгэл хийлгэж ордог процессыг нэвтрүүлэх шаардлагатай болж байна. Үүний дараа тухайн хүний мэдээлэл авах эрх нээлттэй үлдэнэ. Мэдээж үүнийг хаасан чигээр нь орхино гэж байхгүй. Эхний байдлаар хаах нь зөв юм байна, гэхдээ хаах явцдаа дараагийн шийдлийг гаргаж ирэх ёстой гэсэн байдлаар ажиллаж байгаа. Улс үндэстэн болгон интернетийн орчинд хойч үеэ ямар төлөвшилтэй байх орчныг нь бүрдүүлэхэд анхаарлаа хандуулдаг. Монгол улс ч гэсэн бодлогоор үүнийг зохицуулах ёстой.

Нэг үгээр хэлбэл хүүхдийн өдөр тутам татаж аваад тоглож байгаа тоглоом монгол хүүхдийн сэтгэл зүйд тохирч байгаа эсэхийг харах нь зүйтэй. Миний хүүхэд ээж, ааваа хайрлаж хүндэлдэг, эх орондоо хэрэгтэй, сайн хүн болоосой гэж бодож байвал хүүхдэдээ нөлөөлөх ямар тоглоом тоглуулах ёстой вэ гэсэн асуулт гарч ирж байна. Улс болгон өөрийн тоглоомуудыг бүтээдэг. Тэр улсын бүтээсэн тоглоомоор манай улсын хүүхдүүд тоглох уу, үгүй юу гэдэг дээр дахиад бодлого хийх цаг нь болжээ.

-Дэлхий дээрх нийт вэбсайтын 70 орчим хувь нь насанд хүрэгчдэд зориулсан сайт байдаг. Үүнийг Монголд хаагаад үр дүнгүй биш үү?

Монгол улс руу нэвтэрчихсэн байгаа гол сайтууд л хаагдсан байгаа. Цаашлаад сайт нэмэгдэхийн хэрээр update хийгдээд хаагдаж байгаа сайтуудын тоо нэмэгдэж байна. Үр дүнгүй биш, үр дүнтэй. Магадгүй нэг төрлийн сайтаар орж үздэг, өөр төрлийн сайт мэдэхгүй хүний хувьд хаагдчихаж байгаа л хэлбэр. Мэдээж Google зэрэг хайлтын програмаар хайгаад түүнийг үзэх, харах эрх нь нээлттэй явж байгаа. Гол нь гэмт хэргийн сэдэл үүсгэхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татуулахгүй байх үүднээс бид ийм арга хэмжээ авсан.

Үүнийг эрх чөлөө гэдэг талаас нь ярих юм бол хувь хүний эрх чөлөөнд халдсан зүйл байж болно, гэхдээ нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж байна гэдэг талаасаа бас нэг асуудал гарч ирж байгаа юм. Энэ зохицуулалт нийт интернет хэрэглэгчдийн тоо, нийт хүн амын тоо гээд олон зүйлтэй харьцуулагдаж хийгддэг юм. Нэг тэрбум, 60 сая эсхүл 100 сая хүнтэй улсад энэ бол өөр ойлголт. Гурван сая хүнтэй, үүнээс насанд хүрсэн хүнээ тооцоод, дээрээс нь интернет хэрэглэж буй хүнийхээ тоог харьцуулахад бас нэг өөр ойлголт. Ингээд олон талаас нь л харж байгаа.

-Оюуны өмчийн зөрчилтэй вэбсайтууд домайн хаягаа өөрчлөөд үйлажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байна. Энэ тал дээр ямар аргахэмжээ авч байна вэ?

Миний гар хаа ч хүрч болно, гэхдээ чиний хамарны өмнө очоод зогсож байх ёстой. Гурвалсан хүчин зүйл бий. Нэг талдаа оюуны өмчийн хуулиар бүтээл хийж байгаа хүний эрх ашгийг хамгаалах, нөгөө талдаа тэрийг худалдаж аваад дамжуулж байгаа компанийн эрх ашгийг хамгаалах, мөн хууль зөрчиж буй хүмүүсийг хаагаад явах. Дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжээд уран бүтээлчийнхээ киног нь хулгайлахаа болиод, олон улсын киног ч ялгаагүй хулгайлахаа боливол бид дэлхийд өөрсдийнхөө рэйтингийг өсгөж, тэр хэмжээгээрээ олон улсад үнэлэгдээд явна.

Телевизүүд өөрсдөө контент үйлдвэрлэх эдийн засгийн бололцоо байхгүй учраас бусдын контентыг хулгайлдаг, үүгээрээ бизнес хийдэг. Бид үүнийг зогсоох ёстой. Энэ бол эрх чөлөөг зөрчиж байгаа хэлбэр ерөөсөө биш. Эрх чөлөөний сонгодог ойлголт нь миний эрх таныхаар хязгаарлагдах буюу миний гар хаа ч хүрч болно, гэхдээ чиний хамарны өмнө очоод зогсож байх ёстой.

-ЮНЕСКО-аас гаргадаг судалгаануудад Монгол улс ордоггүй. Энэ талаар?

Манай хэсэг хүмүүс саяхан Казакстан улсад очиж НҮБ-ын үнэлгээний байгууллагынхантай уулзалт хийсэн юм. Нью Иорк хотод мэдээлэл технологиор сурч байгаа оюутныг дуудаж авчраад асуулга бөглүүлдэг юм байна. Тэр оюутан Мэдээлэл технологийн газрын хийж буй ажлыг мэдэхгүй байж болно, тэгээд мэдэхгүй гээд хариулангуут шууд тэрүүгээр нь бөглөөд явуулчихаж байгаа юм. Хоёрдугаарт АНУ-аас төрийн үйлчилгээг цахимаар авъя гээд хандахад манайд хуулиар хориотой байдаг.

Тэгээд гаднаас авч чадахгүй учраас шууд хасах тавьчихаж байгаа юм. Тэгэхээр манай үзүүлэлтүүд автоматаар унаад байдаг юм байна лээ. Тухайн олон улсын байгууллагын үнэлгээ хийж буй аргачлалыг Монголын хууль тогтоомжтой харьцуулж харах ёстой ба “Онлайн эрх чөлөө эвсэл”-ийн бага хуралд оролцохоор ирж буй хүмүүстэй ярих ёстой. Яагаад ингэж үнэлж байна гэдэг бас харьцангуй ойлголт.

Манайх дотооддоо FB, Twitter, Google, Youtube нь чөлөөтэй, юуг ч хязгаарлаж хориогүй, үзэл бодлоо илэрхийлэх, сэтгэгдэл бичих нь чөлөөтэй ямар ч хорио цээр байхгүй ч хараалын үг мэтийг хязгаарласан байдаг. Гэтэл нөгөө эрх чөлөөтэй орнуудад хүнийг арьс өнгөөр нь ялгаварлах гэх мэтийн үндсэн хуулиар хориотой заалтуудыг зөрчих юм бол шууд ял хүлээдэг. Монголд энэ хэмжээний зохицуулалт одоо хүртэл хийгдээгүй байна гэдэг бол Монгол энэ тал дээр шинэ хэрнээ хэрэглээний түвшинд аль хэдийн хэдэн аравныг өнгөөрсөн мэт түвшинд хүрчихсэн байгаа юм.

Сайн байна уу гэдэг үгийг хүмүүс Hi гээд товчилж байна. Энэ даяаршлын нэг хэлбэр боловч Монгол улсын хувьд мөхлийн нэг хэлбэр.

Цаашлаад интернет ус агаар шиг хэрэгтэй гэж ярих ч нөгөө талдаа энийг яаж зөв зохион байгуулалтанд оруулах вэ гэдэг асуултын тэмдэг болж гарч ирж байгаа юм. Жишээ нь хүүхэд. Хүүхдийг яах юм бэ? Хүүхдийн интернетийн хэрэглээ гэж юу яриад байгаа юм бэ? Энэ чинь үндэсний аюулгүй байдлын бодлого гэж явдаг юм. Интернетийн асуудлыг ярихад нэг номерийн асуудал нь жижиг улсуудын зовлон.

Манайх шиг хүн ам цөөтэй улсуудад үндэсний язгуур эрх ашиг гэж байдаг. Хэлний соёл, түүх уламжлал нь үгүй болчихдог ба үүнийг бид бодлогоор зохицуулах ёстой болдог. Интернет орчинд суурилсан кирилл бичгийг бид сайн хийж өгөхгүй бол болохгүй. Жишээлбэл Apple одоог хүртэл монгол хэлийг оруулаагүй л байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байна, цөөхөн хүн амтай, зах зээлийнх нь багтаамжийг хараад л монгол хэл суулгахгүй байна, бид одоо орос хэлийг ашиглаж байна. Бид энийг сөргүүлж тавих ёстой болчихож байгаа биз.

Бид интернетийг ашиглаж, хэрэглэж байна, гэхдээ бидэнд энэ орчин дахь эрх чөлөөг минь бүрдүүлэхэд биднээс хамаарахгүй хүчин зүйл нөлөөлж байгаа. Бид Google, Twitter гэх мэт олон газар руу албан ёсоор монгол хэлийг оруулах талаар олон удаа ханддаг. Ингэхгүй бол болохгүй. Түүнчлэн, Монголыг үнэлээд буй үнэлэмж нь их харьцангуй. Үүнийг нь бид “Онлайн эрх чөлөө эвсэл”-ийн хурлын үеэр хөндөж гаргаж ирэх цаг нь болж гэж би байгууллагын дарга, мөн хувь хүн талаасаа үзэж байна.

Өнөөдөр бид CISCO гээд л ярьдаг. Гэтэл тэнд Монгол улсыг юу гэж үзээд байгаа юм, биднийг юу гэж харж байна гэдэг бидний нэн тэргүүнд тавих асуулт юм. Үүнийг бид интернетийн эрх чөлөө гэдгээр харж болно, тэрнээс интернетийг хэрэглэж байгаа нь эрх чөлөө мөн үү гэдэг бол өрөөсгөл ойлголт. Нэг их хурлын гишүүн латин галигийг оюуны өмчийн газар бичиж өгөөд онигоо шиг юм болж байлаа, өнөөдөр бид латинаараа хүртэл галиглалаа буруу хийгээд байна гэдгийг л энэ харуулж байна. Хэрвээ бид нэгдсэн ойлголттой болчихвол үл ойлголцол гарахгүй.

Сайн байна уу гэдэг үгийг хүмүүс Hi гээд товчилж байна. Энэ даяаршлын нэг хэлбэр боловч Монгол улсын хувьд мөхлийн нэг хэлбэр. Одоо бид Хятадыг интернет орчноо хязгаарласан гэж ярьдаг боловч яг Хятадад очоод үзэхэд тийм биш. Хятад нэг л бодлого барьдаг, тэр нь эдийн засгийн бодлого. Хоёрдугаарт үндэсний эрх ашгийн бодлого. FB, Twitter, Google, Youtube-ийг мөнгө төлж ашигласнаас дотооддоо үндэсний программаа хөгжүүлээд мөнгөө эх орондоо үлдээх нь Хятадын бодлого.

-Та нэг ярилцлагадаа үүрэн телефоны тав дахь операторыгөөрийнхөө ажиллаж буй хугацаандаа оруулж ирэхгүй гэж хэлжбайсан. Өрсөлдөөн байгаа газар үнэ буурч, хэрэглэгчид хождог. Ямаршалтгааны улмаас ингэж хэлэв?

Багтаамж гэдэг нэг ойлголт байдаг юм. 100 ямаанд 60 ухна гэж үг байдаг. Өнөөдөр гар утас хэрэглэгчдийн тоо 4 сая дөхчихлөө. Энэ нь хүн болгон оператор болгоны утсыг барьж байна гэсэн үг. Эрүүл мэндийн болон хэрэглээ аль аль талдаа сөрөг талтай. Мэдээж чөлөөтэй байж болно л доо. Аливаа хүн хэдэн утсаа хэрэглэх нь тэр хүний эрхийн асуудал. Хоёрдугаарт хөрөнгө оруулагчид ашигтай гэж харсан зүйлдээ хөрөнгө оруулалт хийдэг. Таван оператор болчихвол хэцүү. Бид таван биендээ хуушуур хийгээд зараад байж болохгүй биз дээ. Нэг нь хуушуураа хийдэг, нэг нь буудайгаа тарьдаг, нэг нь тосоо зардаг, нэг нь худалдаж авдаг байвал энэ бизнес явна. Тав болоод зургаа дахь операторууд миний үед лав дахиж сөхөгдөхгүй.

-ЦЕГ-ын албан ёсны вэб сайт хоёрхон жилийн өмнө халдлагдадөртсөн удаатай, Монгол улсын мэдээллийн аюулгүй байдлын түвшинурьдынхаасаа дээрдсэн үү?

Төрийн байгууллагуудын кибер халдлага болоод түүний хяналтын асуудал Кибер аюулгүй байдлын газар болоод Үндэсний дата төв дээр 24 цагаар хяналтанд байдаг обьект байдаг юм. Энэ обьект бол тусгай обьект. Энэ дээр төрийн байгууллагууд болоод дата мэдээллийн төв дээр байгаа бүхий л мэдээллийн сайтууд байдаг. Тухайн үеийн халдлагын асуудлыг байгууллага нь өөрсдөө тогтоосон байх.

Олон талын л хүчин зүйл байгаа. Ер нь бол гадны халдлага гэхээсээ илүүтэйгээр өөрсдийн хариуцлагагүй байдлаасаа болоод алдах, эндэх тохиолдлууд нэлээн өндөр байдаг. Дэлхийн III дайн кибер орчинд болно гээд байгаа шүү дээ. Ер нь өдөр болгон бараг дайн гэдэг зүйл дэлхий нийтэд болж байдаг. 24 цагаар төрийн байгууллагуудын аюулгүй байдлыг хариуцаад явж байдаг.

-МШХХТГын сүүлийн үеийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнөүү.

Би 2012 онд ажлаа аваад стратегийн 7 зорилт тавьсан. Монголчууд “Долоон бурхан” одыг шүтдэг шүү дээ. Хиймэл дагуул, Төрийн түгжрэлгүй үйлчилгээ, Орон нутгийн өндөр хурдны интернет, Тоон телевиз, Оюуны бүтээмж өндөр цалинтай ажлын байр, Олон улсын E бүтээгдэхүүн, Ухаалаг шуудан гэсэн 7 зорилт бий. Энэ долоогоос үндсэндээ 6 нь хийгдчихлээ. Одоо хиймэл дагуул үлдсэн байна. Хиймэл дагуулын асуудлаар бид Аюулгүйн зөвлөл дээр саналаа хүргүүлчихсэн шийдвэр хүлээгээд байж байгаа.