“Монголын цахим сэтгүүл зүйн анхдугаар форум”-д Т.Аюурсайхан илтгэл тавилаа
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан
2015.05.04

“Монголын цахим сэтгүүл зүйн анхдугаар форум”-д Т.Аюурсайхан илтгэл тавилаа

Монголын Сайтын Холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан төрийн ордонд зохион байгуулсан “Монголын цахим сэтгүүл зүйн анхдугаар форум”-д ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Цахим орчин дахь зар сурталчилгааны зохицуулалт” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрээр хэрэглэгчид үйлчлэх замаар ашиг олж авах гэсэн зах зээл дээрх шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийг өөртөө татахаар түгээсэн хууль бус зар сурталчилгаа нь хэрэглэгчид хохирол учруулж байдаг тул Хэрэглэгчийн эрхийг төрөөс хамгаалах зайлшгүй шаардлага бий болдог юм. Хэрэв зах зээл дээрх өрсөлдөөн шударга, зар сурталчилгаа үнэн бодитой байдаг бол хэрэглэгч хохирохгүй төдийгүй харин ч аж ахуйн нэгжийн олох ашиг баталгаатай, найдвартай байх нь зайлшгүй юм. Гэвч энэ зарчим зөрчигдсөнөөр хэрэглэгч хохирч байсан, одоо ч хохирсоор л байна.

Мөн архи согтууруулах ундаа сурталчилсан, сайтын эх код буюу source-ийг хуулбарласан, бусдын барааны тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашигласан, эрүүл мэндийн бараа үйлчилгээг вэб сайтуудаар сурталчлахдаа сурталчилгааныхаа агуулгыг Эрүүл мэндийн яамаар хянуулж, зөвшөөрөл аваагүй, зарим нэрийн эм, биологийн идэвхит бүтээгдэхүүнүүдийг тусгай зөвшөөрөлгүй, холбогдох бичиг баримтгүйгээр сурталчилж, худалдаалж байсан, бусдын утасны дугаарыг тавьж нэр төр, алдар хүндэд халдах мэдээллүүд байршуулсан, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн бүтээлийг хэрэглэгчдэд хүргэхдээ төлбөр авч байсан, садар самууныг сурталчилсан зэргээр хууль тогтоомж зөрчсөн үйлдлүүдийг таслан зогсоож, хуульд заасан арга хэмжээг авч ажиллаж байгаагаа дурдсан юм.