Ерөнхийлөгчид хандсан уриалга
“Book challenge” аян
2015.04.17

Ерөнхийлөгчид хандсан уриалга

 “Шинэ тэмүүлэл” залуучуудын клубээс санаачлан ном хандивлах “Book challenge” аян эхлүүлсэн билээ.

Уг аянд БСШУ-ы сайд Лу.Гантөмөр нэгдэж, Увс аймгийн багачуудад 1000 ном хандивлажээ. Мөстэй ус толгой дээрээсээ асгаж, хандив цуглуулах “Ice backet challenge”-ийн адил уг аянд нэгдэгсэд гурван хүний нэр цохож өөрсөдтэй нь нэгдэхийг уриалдаг уламжлалтай.

Эл дүрмийн дагуу тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн М.Батчимэг, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар нарт хандлааа. Харамсалтай нь, сургуулиудад номын фондыг шинэчлэх төсөв бага хуваарилдагаас гадна номын дэлгүүр ч байдаггүй тул Увс аймаг төдийгүй бусад орон нутгийн сурагчид сүүлийн үед гарсан шинэ ном унших боломж хомс байдаг аж. Тиймээс үр өгөөжтэй уг арга хэмжээг Архангай, Хэнтий, Өвөрхангай аймгийн оюутан залуусын дунд эхлүүлэх хүсэлт “Шинэ тэмүүлэл” клубийн залуус руу илгээсэн байна.

Увс аймгийн 90 жилийн ойн баярын хүрээнд ЗДТГ нь бөхийн барилдаан, хурдан морины уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа бол залуус номын баяр хийхээр эл аяныг эхлүүлсэн аж. Одоогоор 4000 ном цуглуулсан байна. Эх үрсийн баяраар номнуудаа гардуулах гэнэ. Энэ үеэрУлаангом сумын төв талбайд номоор пирамид босгож, шилдэг багш, сурагчдыг тодруулах аж.