УИХ-ын гишүүд
2015.04.14

Намын гишүүд ч санхүүгийн тайлангаа олж харахгүй байна

Улс төрийн санхүүжилтийн тайлан ил тод биш. Тэр тусмаа сонгуулийн үеийн тайланг хуульд нийцүүлэх байдлаар худлаа гаргаж байна гэж УИХ-ын гишүүд үзжээ. Уг нь улс төрийн намын хуулиар намын санхүүжилт олон нийтэд нээлттэй байх ёстой. Гэтэл намын гишүүд нь ч тайланг олж үзээгүй гэжээ. 

Усны эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг төр засаг хүнд сурталтай албан тушаалтнууд мөнгө идэж ууж байна.

Төсвийн мөнгийг хариуцлагагүй зарцуулж байгаа нь энэ бүхний үндэс болсон улс төрийн намын санхүүжилт ил тод биш хаалттай байгаагаас үүдэлтэй гэж судлаачид үзэж байна. Харин намуудаас УИХ-д сонгогдсон гишүүд намын санхүүгийн тайлан олон нийтэд ил тод биш байгаа гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?