Г.Шийлэгдамба “...Дэмий шүү”
Шийдлийн Засгийн газрын хамгийн залуу, бас хамгийн мэргэжлийн бус сайд нь Г.Шийлэгдамба. Гэхдээ сайд хүн заавал эмч биш, сайн менежер, удирдагч байвал болж байна.
Тэрбээр 2015-2016 онд анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн засаглалыг өөрчлөх хоёр гол ажил хийхээр зорьсноо “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо танилцуулсан юм. Өрхийн эмнэлэгтээ нарийн шинжилгээ өгч, улсын эмнэлэгт дугаарлан цаг хугацаа алдахгүй гэдэг мэдээллийг сонсоход таатай л байсан. Энэ бүхнээ ажил хэрэг болгож чадах уу гэдгээр түүний ажлыг дүгнэх байх.
Дээрх уулзалт эхлэхийн өмнө сайд Төрийн ордны хонгилоор утсаар ярьж явав. Нэг хүнд л ихэд уурлаж буй бололтой. Гэхдээ тэр нь ажил хэргийн яриа байсан юм. “Чи тэр даалгасан ажил дуусгасан уу. Хурдан дуусгахгүй бол дэмий шүү” гэж ярьсаар зөрөв. Дан ганц сайд биш, гүйцэтгэх албан тушаалтнууд нь зөв байж энэ сайжрах хойно доо.