"Орос-Монгол-Хятад" гэсэн эдийн засгийн коридор
Монголоор дайрсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх нь гурван улсад ашигтай.
2015.04.03

"Орос-Монгол-Хятад" гэсэн эдийн засгийн коридор

Хятад улс “Орос-Монгол-Хятад” гэсэн эдийн засгийн коридор байгуулахыг ОХУ-д санал болгов.

Монголоор дамжсан эдийн засгийн коридор байгуулах санааг Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй уулзах үеэр гаргажээ. Энэ коридор нь Хятадын “Шинэ торгоны зам” төслийн нэгээхэн хэсэг, гурван орны эдийн засгийн хөгжлийн шинэ талбар болно гэж үзэж байна.

Хятадын Гадаад яамны албан ёсны хэвлэлд: “Хятад, Монгол, Оросын хооронд харилцаагаа хөгжүүлэх том боломж бий. Үүнтэй холбоотой Хятадын талаас Хятад-Монгол-Орос гэсэн эдийн засгийн коридор байгуулахыг ОХУ-д санал болгож байна. Энэ нь Хятадын “Шинэ торгоны зам”, Монголын “Талын зам” Оросын Евроазийн эдийн засгийн коридорын санааны биелэл болно” гэж бичжээ. 

Хятадыг Европтой холбож, Ази, Африктай харилцаагаа хөгжүүлэхэд гол нөхцөл болох Шинэ торгоны замын санааг анх 2013 онд Хятадын дарга Си Цзиньпин гаргасан.  Харин одоо тэр замыг нэг биш, гурван орон хамтран цогцлоох саналыг Хятадын тал гаргажээ. 

Энэ санааг Орос, Монголын тал ойлгож дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа Ваи И нэмж хэлэв. Үүний тулд хятадууд хоёр талтай хамтран шаардлагатай төлөвлөгөө боловсруулах, улмаар бодит ажил болгон хэрэгжүүлэх зорилт тавьжээ. 

Оросын FBS брокерын компаний эдийн засагч Денис Тетюшиний хэлснээр эдийн засгийн коридор байгуулах санаа нь шинэ зүйл биш. Гэхдээ үүнийг эдийн засаг, геополитикийн талаас харвал сонирхолтой. Эдийн засгийн хувьд Монголоор дамжсан коридороос хамгийн их ашиг хүртэх нь Орос, Хятад хоёр. Монголчууд зөвхөн түншийн байр суурьтай. Геополитикийн талаас нь аваад үзвэл энэ нь Хятадын эдийн засгийн хөгжлийг дэмжсэн, Хятадыг Европтой холбох гүүр болно.

Монгол улсын хувьд төмөр зам, авто зам, эрчим хүч, нефть, газын хоолой гэсэн чиглэлээр транзит тээврийг хөгжүүлэх боломж бий.

Тетюшиний үзэж буйгаар эдийн засгийн коридор нь ОХУ-ын хувьд хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэрүүдийг бий болгоно.  Энэ төрлийн хамтын ажиллагаа нь Оросын эдийн засгийн хөгжилд түлхэц болох аж. Хэрэв энэ санаа хэрэгжвэл төрөл бүрийн татварын хөнгөлөлт, цаашлаад гурван орныг хамарсан гаалийн тусгай нөхцөл бий болох боломжтой.

Ер нь сүүлийн үед бий болоод байгаа геополитикийн нөхцөлд Орос улс Дорно зүг рүү анхаарал тавих хэрэгтэй бөгөөд энэ бодлого Хятадаар хязгаарлагдах ёсгүй гэж “vvCube” компаний шинжээч Даниил Кириков үзэж байна. Орос, Монголын харилцаа бэхжиж байгаагийн нэг илрэл нь Төрийн Думын дарга Нарышкины Монголд хийсэн айлчлал. Монголтой найрсаг харилцаатай байх нь Оросын гадаад бодлогын нэгэн чухал чиглэл гэжээ.

2015 оны гуравдугаар сард Монголын төлөөлөгчид Ханты-Мансийскт болсон Шанхайн Хамтын ажиллагааны чуулганд оролцсон, зургадугаар сард Уфад болох уулзалтад оролцоно. Түүнчлэн тавдугаар сард болох Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ялалтын баярын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцоно.

Монгол улс ШХАБ-д ажиглагчийн статустай.

Оросын ажиглагчдын үзэж буйгаар дипломат харилцаа идэвхжсэнээр эдийн засгийн харилцаа ч мөн эрчимжинэ. Нэг дутагдалтай тал нь Орос Монголын гадаад худалдааны эргэлт Хятадын дараа хоёрдугаарт ордог ч сүүлийн жилүүдэд буурсан хэвээр байна. 2013 онд 15,8 хувь, 2014 оны эхний хагас жилд нефтийн бүтээгдэхүүн, машин, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт буурснаас болж дахин 13,1 хувиар буурсан. Үүнтэй холбоотой Азийн зүрхэнд оршдог, байгалийн баялаг ихтэй Монгол улсыг Хятад, Оросыг холбосон эдийн засгийн коридорт оруулах нь аль алинд нь үр өгөөжтэй.

Монголын тал нутаг зам харилцаа хөгжүүлэхэд тааламжтай бөгөөд эдийн засгийн коридорын санаа хэрэгжээд эхэлвэл Монголын зам тээвэр ч хөгжинө.

Түүнчлэн Монголын эрх баригчид улс оронд нь Хятадын нөлөө хэтэрхий ихсэх вий гэж болгоомжилж байгаа учраас Оросын оролцоо, нөлөөг тэнцүүлэхийг сонирхож байгаа гэж Оросын шинжээчид үзэж байна.

Оросын Бизнесийн системчилсэн судалгааны Үндэсний институтын гишүүн Алексей Кузьмины хэлснээр Хятад-Монгол-Орос гэсэн харилцааны гурвалжинд маш зөв бодлого хэрэгтэй. Монгол улс байгалийн баялагтай ч мэргэшсэн ажилтан, дэд бүтцээр ядуу. Түүнээс гадна Монголын тал нутаг зам харилцаа хөгжүүлэхэд тааламжтай бөгөөд эдийн засгийн коридорын санаа хэрэгжээд эхэлвэл Монголын зам тээвэр ч хөгжинө. Монголын гадаад бодлого уламжлал ёсоор Орос, Хятадын нөлөөг тэгшитгэх чиглэлтэй явж ирсэн. Хоёрхон хөрштэй учраас экспорт, импорт ч гэсэн хоёр улсаар дамжихаас өөр аргагүй. Тиймээс Хятадын санал болгосон хамтын ажиллагаа өнөөгийн нөхцөлд тохирно гэсэн дүгнэлтийг Оросын ажиглагчид хийжээ. Хя