Татвар, Эдийн засгийн өршөөлийн тухай хууль
2015.04.01

Өршөөлийн тухай хууль компаниудад хүлээлт үүсгэж байна

Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай  хуулийн төсөлтэй холбоотойгоор татварын өрийг өршөөх нь гэсэн хүлээлт олон нийтэд бий болсон.

Улмаар байгууллагууд татвараас зайлсхийж өнгөрсөн жил төсвийн бүрдүүлэлт саатсан. Өнгөрсөн оны 10 сарын байдлаар татварын өр 353,7 тэрбум төгрөгт хүрсэн юм. Тэгвэл он гарсаар татвар төлөлт ямар байгааг сурвалжиллаа.

Жишээлбэл эдийн засгийн өршөөлийн хууль яригдаж эхэлсэн жил татвар төлөлт эрс буурсан байна. 2013 оны эхний хагасын байдлаар татварын орлого 922 сая төгрөг байсан бол 2014 оны эхний хоёр сард 633 сая төгрөг болон буурчээ.

Компанийн засаглалыг үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр: Ингэж зарласнаас хойш өнгөрсөн жилийн хугацаанд нилээдгүй аж ахуй нэгжүүд өөрсдийнхөө санхүүгийн тайланг алдагдалтай гаргасан, ашиггүй гаргасан, татвараас зугтсан арга хэмжээ авсан.

Үнэхээр эдийн засгийн өршөөлийн хууль гарах гээд байгаа бол чимээгүйхэн шиг гаргах, судалгаатай асуудал хийхгүй бол энэ нь эдийн засагт нөлөөлөөд байна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?