
Мэргэшсэн нягтлан бодогчдын спортын их наадам
2015.03.30
Улаанбаатар салбар мэдээлж байна
ММНБИ-ийн Улаанбаатар салбарын Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, байнгын ажлын хэсгийн хамтарсан хуралдаан 3-р сарын 28-нд боллоо.
Хурлаар салбарын 2014 оны үйл ажиллагааг дүгнэн, 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ. Мөн ирэх 6-р сард УБ хотноо болох мэргэшсэн нягтлан бодогчдын спортын их наадмын зохион байгуулалтын талаар ярилцлаа. Уулзалтын үеэр салбарын удирдлагууд байнгын ажлын хэсгийн гишүүдэд энгэрийн тэмдэг, үнэмлэх гардуулав.