Сонгуулийн бус үед хэт намчирхаж улстөржиж байгаад иргэд шүүмжлэлтэй байна
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг тойрогтоо ажилалаа
2015.03.30

Сонгуулийн бус үед хэт намчирхаж улстөржиж байгаад иргэд шүүмжлэлтэй байна

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 2014 оны намрын ээлжит чуулганы завсарлагаанаар Баянзүрх дүүргийн 28 хороод, Налайх дүүргийн 7 хороонд нийт 12 удаагийн уулзалт 3 сарын 21, 22, 28, 29-ний өдрүүдэд хийсэн.

Мөн 4 сарын 1-нд БЗД-ийн 26-р хорооны Иргэний танхимд 26-р хорооны иргэдтэй уулзана. Уулзалтаар УИХ-аар батлагдсан хууль тогтоомж болон үйл ажиллагааны талаар болон хороодод хийсэн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Уулзалтын үеэр Сонгуулийн тухай хуулинд иргэдийн саналыг авч чанартай сайн хууль болгох, мөн хамтын тэтгэвэрийн тухай, архины тухай хуулиудын талаар хэлэлцэж хурдан батламаар байна гэсэн саналтай байлаа. УИХ-аар сайн хуулиуд батлагдан гардагч хэрэгжилт нь хангалтгүй хэрэгжилтэд нь хяналт тавих шаардлагатай байна мөн түүнчлэн Сонгуулийн бус үед хэт намчирхаж, улс төржиж байгаад шүүмжлэлтэй хандаж байсан.

Мөн хороодод цэцэрлэг сургуулийн хүрэлцээ бага, газраа өмчилж авахад бэрхшээл ихээр гардаг болон зам сайжруулах, захын хороодод нийтийн тээврийн том оврын автобус явуулах шаардлагатай байгаа талаар иргэд ярьж санал бодлоо илэрхийллээ