Эрчим хүчний сайд Д.Зоригт
2015.03.24

“Ам нээвэл” зохиогчийн хөтөлбөрөөр Д.Зоригт сайд оролцлоо

Эрчим хүчний сайд Д.Зоригт "25-р суваг телевиз"-ийн “Ам нээвэл” зохиогчийн хөтөлбөрт оролцлоо.

-Та сайдын ажлаа аваад гурван сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд танай яам ямар бүтэц зохион байгуулалттай болов. Мөн шинэ сайд ирэхээр л цомхотгол халаа сэлгээ хийдэг гэсэн ойлголт байдаг энэ талаар мэдээлэл өгнө үү?

Би энэ яамны албыг хүлээн аваад тухайн яамны хамт олонд хандаж нэг зүйлийг хэлсэн. Бүтцийн өөрчлөлт хийхгүй, халж солихгүй, ажлаа сайн хийж үргэлжлүүлэн хамтраад ажиллая гэсэн тохиролцоонд байгаа. Манай яамны бүтцэд ямар ч өөрчлөлт ороогүй гэж хэлж болно.

-Эрчим хүчний салбар танаас нэлээн хол салбар шүү дээ Та хэр зэрэг мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж байна вэ ? Ойлголцохгүй асуудал учирсан үед яаж асуудлыг зохицуулж байсан бэ ?

Эрчим хүчний салбарт нэгэн онцлог байна. Яам, Аж ахуй нэгжид ажиллаж байгаа хүмүүс бол нарийн мэргэжлийн хүмүүс байдаг техник, технологийн хүмүүс байдаг. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа 10500 гаруй хүн бол Монголын аж ахуй нэгж, айл өрх, гэрэлтэй, дулаан байлгахын төлөө жилийн 365 хоногийн турш ямар ч амралтгүй өдөр шөнөгүй ээлжинд гарч ажиллаж байдаг

Үргэлжлүүлэн бичлэгээс үзнэ үү ?