Хүүхдийн төлөө үндэсний газраас эмгэнэл илэрхийлжээ
Эмгэнэл
2015.02.27

Хүүхдийн төлөө үндэсний газраас эмгэнэл илэрхийлжээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газраас дөрвөн настай охинд эмгэнэл илэрхийлсэн байна. 

Түүнчлэн Хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудлаар Хүүхдийн тусламжийн утас-108 дугаарт ирж байгаа дуудлага бүрийг тодруулж, харьяалагдах салбарууд руу шилжүүлж байгаа гэж Хүүхдийн төлөө үндэсний газрын Олон нийттэй харьцах хэлтсээс мэдээллээ.

Мөн есөн дүүргийн Хүүхдийн хөгжил хамгааллын төв бүртгэл үүсгэн ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд цагдаагийн 102 дугаарт дуудлага өгч, хамтарч ажиллах юм байна.