Завхан аймгийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
2015.03.16

Завхан аймгийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр,БМИҮЗ-ийн Дэд дарга Х.Батсайхан нарын хүмүүс  Завхан аймгийн IV арван жилийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

БСШУ-ын сайд сургуулийн хичээлийн байрыг өргөтгөн барихад анхаарахаа илэрхийлээд бага ангийн сурагчдын хичээлийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургуульд анх удаа Боловсролын сайд биечлэн очиж байгаа энэ ажээ. Сайд IV сургуульд Шатрын иж бүрдэл бэлэглэлээ.