Нийслэлийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс цахим хэлбэрээр санал авч эхэллээ
Санал асуулга
2015.03.12

Нийслэлийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдээс цахим хэлбэрээр санал авч эхэллээ

Нийслэлийн Нутгийн захиргааны  байгууллагуудын ажил үйлчилгээний талаар иргэдээс үнэлгээ авч,  цаашид ажилдаа тусган хэрэгжүүлэх зорилгоор 2014 онд нийслэлээс иргэд, хэрэглэгчдэд үзүүлсэн төрийн ажил үйлчилгээ, бодлого шийдвэрийн чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг тооцох санал асуулга авч эхэллээ.

Та Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны  цахим хуудсанд https://poll-en.herokuapp.com/survey/setgel-hanamjiin-unelgee нэвтэрч саналаа өгнө үү. “Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, 2014 оны “Нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилт”-д тусгагдсан ажлын хүрээнд бэлтгэсэн 72 асуулт бүхий санал асуулга  энэ сарын  20-ны  өдрийг дуустал үргэлжилнэ.

Нийслэлийн Засаг даргын А/167 тоот Захирамжийн дагуу  санал асуулгын дүнг 4 дүгээр сарын 1-ний дотор нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулж, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнах юм