БСШУ-ын Сайд Л.Гантөмөр
2015.03.05

Л.Гантөмөр: Жийп автомашиныг дуудлагаар худалдан борлуулах ажил эхэлсэн

Засгийн газрын тогтоолын дагуу хот дотор 100 километрт 16 литрээс дээшгүй иддэг машин унах шийдвэрийг хэрэгжүүлэх дээр анхаарч ажиллахыг Төрийн өмчийн хорооныхонд даалгажээ. Өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн ажил багагүй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.

БСШУ-ын Сайд Л.Гантөмөрийн хувьд Улаанбаатар хотод ниссан маркын суудлын автомашин унаж байгаа бол хоёр дэд сайд нь том оврын жийп автомашин хэрэглэж байна.Түүний хувьд 2008 оны сонгуулийн өмнө төрийн албаныханыг  жийп автомашинаас татгалзах уриалгыг гаргаад байсан юм.

Тухайн үед олон нийт дэмжсэн ч төрийн машин унадаг эрхмүүд дэмжилгүй өнөөдрийг хүрсэн юм. БСШУ-ны яам Жийп автомашиныг дуудлагаар худалдан борлуулах, зардлаа танах ажлыг эхлүүлээд байна.

БСШУ-ны яамны сайд Л.Гантөмөр: Таван газрын даргатай газрын дарга нар бол машин унахгүй шүү дээ. Агентлагийн дарга нар бол машин унаад байгаа юм.

Би хувьдаа бол Улаанбаатар хотод жижиг тэрэг унадаг. /Ниссан маркийн/ хөдөө орон нутагт яамны ажлын хэрэгцээний ланд унадаг. Үүнээс гадна номергүй өдрөөрөө дэд сайд гэх мэт ажлын хэрэгцээний машинаас хэрэглэж байгаа.