Мөс цөмөрсний улмаас автобус голын усанд суужээ
Мөс цөмрөх аюултай
2015.03.04

Мөс цөмөрсний улмаас автобус голын усанд суужээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутагт орших Идэр голын мөсөн дээгүүр 21 хүнтэй зорчиж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус, таван хүнтэй зорчиж явсан ачааны автомашин мөс цөмөрсний улмаас голын усанд суусан тухай дуудлагаар өнөөдөр 14 цагт тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн гурван албан хаагч ажиллаж, дээрх автомашинуудыг голын уснаас татан гаргажээ.

Энэ жилийн хувьд гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10-50 см-ээр нимгэрсэн байгаа аж.

Иймд, иргэд гол мөрөн дээгүүр явганаар болон автомашин, техник хэрэгсэлтэйгээр зорчихгүй байж мөс цөмрөх аюулаас сэрэмжлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, цаг агаарын мэдээллийг тогтмол сонсох, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг биелүүлэх, аян замд гарахдаа автомашин техникийн бүрэн байдлыг шалгаж аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.