Алтай хотын 11 жилийн улсын тэргүүний 1-р сургуулийн 50 ойн арга хэмжээнд оролцлоо
2010.09.19

Алтай хотын 11 жилийн улсын тэргүүний 1-р сургуулийн 50 ойн арга хэмжээнд оролцлоо

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр есдүгээр сарын 09-19-ний өдрүүдэд тойрогтоо ажиллаад ирлээ. Энэ үеэрээ Монгол Улсын гавъяат багш Ж.Гомбын нэрэмжит Алтай хотын 11 жилийн улсын тэргүүний 1-р сургуулийн 50 жилийн ойн эрдмийн их баяр ёслол төгөлдөр боллоо. Түүхт энэ сургуулиас урлаг спорт, улс төр бизнес, утга зохиол, нийгмийн бүхий л  салбарын манлайлагч нар төрөн гарсан ариун гэгээн эрдмийн их өргөө билээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тус сургуулийн 50 жилийн ойн сургуулийн дотуур байрны гал тогоо, хоолны заалыг 9.3 сая төгрөгөөр засварлан тохижуулж 5 ш компьютер, 2 ангийн ширээ сандлыг бүрэн шинэчилж, үндэсний хөгжмийн иж бүрэн зэмсэг, ахмад багш нарын холбоонд суурин компьютер тус тус гардуулан өглөө.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.