Ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
2015.02.17

Ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

Согтууруулагч хэмээх Хонин жилийн сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас хамтран уламжлал ёсоор дүүргийнхээ ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Жил бүрийн цагаан сарын баярыг угтан зохион байгуулагддаг  арга хэмжээ нь энэ удаа 55-69 насны ахмадууддаа  Улсын Драмын эрдмийн театрт  Д.Намдагийн “Оролмаа эх”, Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр”, Н.Ганхуяг “ Бүүвэй” жүжгүүдийг үзүүлж , 70-84 настангууддаа   хороод дээр нь  85 наснаас дээш настай ахмадууддаа гэрээр нь очиж хүндэтгэл үзүүлж байна.  


Энэхүү арга хэмжээнд  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ,  Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын  Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан Орлогч  Б.Батхуяг,  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ахмадын хорооны дарга А.Зул нар оролцож сар шинийн мэндчилгээ дэвшүүлж , хүндэтгэл  үзүүлж , гарын бэлэг гардууллаа.


Чингэлтэй дүүрэг нь нийт 13 мянгаад өндөр настан, ахмадуудтай бөгөөд 100-гаас дээш настай 7 ахмад энх тунх амьдарч байна. 2015 онд ахмадууд руугаа чиглэсэн,  олон арга хэмжээ, зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд  сар шинийн баяр болон ахмадын өдрөөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх  уламжлал тогтоод байна.