УИХ-ын гишүүд Ноён уулын асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзана
Ноён уул
2015.02.16

УИХ-ын гишүүд Ноён уулын асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзана

Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж Ноён уулын орд газрыг стратегийн орд болгож буйг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөний зарим гишүүд өнгөрсөн пүрэв гарагаас хойш нойтон өлсгөлөн зарлаад байгаа юм.

Өнгөрсөн өдрүүдэд тэдэнтэй нэр бүхий УИХ-ын гишүүд очиж уулзсан бөгөөд тэд Ерөнхийлөгчийг Ноён уулын асуудалд анхаарал хандуулаж өгөхийг хүссэн юм.            

Тэгвэл УИХ-ын зарим гишүүд Ерөнхийлөгчтэй уулзаж Ноён уулыг стратегийн орд болгож буйг эргэж харахыг хүсэх гэж байгаа аж. Тодруулбал УИХ-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга, бие даагч Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар ерөнхийлөгчтэй уулзах юм байна