Эдийн засгийн хориг ба Оросын хулганууд
Европын холбоо Оросыг төрөл бүрийн аргаар шийтгэж байна. Тухайлбал Оросын эсрэг эдийн засгийн хориг тавихдаа Чех улсаас Орост нийлүүлдэг KOVO DRUŽSTVО Olomouc фирмийн хулганы хавхны экспортыг хориглосон байна.
Яагаад гэвэл Европын холбоо Оросын хулгануудыг Оросын эсрэг ашиглах нэгэн төрлийн биологийн зэвсэг болгохыг хүссэн аж. Өөрөөр хэлбэл Европын хавхнууд байхгүй болсноор хулганууд эрх чөлөөтэй болж тариан талбай дахь улаан буудайг идсэнээр Оросын эдийн засагт хохирол авчирна гэж тооцоолжээ. Тэгэхээр Оросын хулганууд Брюсселийн эрх баригчидтай найзалж Путины дайсан боллоо гэсэн үг.
Гэвч үүнээс болж хулганы хавх үйлдвэрлэдэг компаниуд ямар хохирол амсч байгааг тооцоолсон зүйл байхгүй. KOVO DRUŽSTVО Olomouc фирмийн хувьд хоёр жилийн өмнө ОХУ-д 2,5 сая чех кроны хулганы хавх нийлүүлсэн байна. Харин одоо Чехийн хулганы хавхнууд өөр зах зээл хайхаас өөр аргагүй болж байна.
Гэхдээ Брюсселийн эрх баригчид нэг зүйлийг маш эндүүрсэн. Оросын зах зээл Чехийн хулганы хавхаар дутахгүй. Оросын хулганууд тун удахгүй Хятад, Энэтхэг, Туркээс ирсэн хавханд орох болно.