УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2015.02.04
С.Бямбацогт: Өмнөхөөс нь сайжруулж оруулж ирэх ёстой
УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Тавантолгойн талаар ярилцлага авлаа.
-Сүүлийн үед УИХ-ын гишүүд Тавантолгойн тал дээр өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Удтал хүлээлгэсэн уг төслийн талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
Ард түмэндээ өгөөжтэй байх ёстой. Хоёр намын хамтран ажиллах гэрээнд Оюутолгой, Тавантолгойн талаар тодорхой заасны дагуу парламентын хяналтан дор өмнөх нөхцөлөөс нь улам сайжруулж оруулж ирэх ёстой гэсэн байгаа.
-Юу гэж заасан байгаа гэж?
Энэ талаар гэрээний заалтыг олоод үзчих.
-УИХ-ын 16 гишүүний зүгээс хаягласан асуулга нэлээд явлаа. Гарын үсэг зурсан тэр хүмүүсийн ард Пийбоди компани байгаа гэлцэх нь үнэн юм уу?
Мэдэхгүй ээ. Би гарын үсэг зураагүй. Гарын үсэг зурсан хүмүүсээс нь асуу.