Талархал илэрхийлье
Хүүхэд бүрийн язгуур эрх, ашиг сонирхлыг дээдлэх нь хүн амын тогтвортой өсөлтийг дэмжих, амьдралын чанарыг дээшлүүлэх Монгол улсын төрөөс баримтлах бодлогын салшгүй хэсэгт оршдог.
Монгол улсын хүн ам олуулаа болж гурван саяд хүрлээ.
Элбэрэл ачлал дүүрэн ээж аав, өтгөс буурлууд, өрх гэрийнхэнээ баясган мэндэлсэн Монгол улсын гурван сая дахь иргэн, түүний үе чацуутныг угтах, урамшуулах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахад үндэсний үйлдвэрлэгч компани, бизнесийн байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж идэвхитэй оролцоо, бодит дэмжлэг үзүүлснийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Бидний үйл ажиллагаа, санал санаачилагыг дэмжиж, Хүүхдэд ээлтэй маркетинг, сурталчилгаа хийж хамтран ажилласан танд болон танай хамт олонд энэхүү түүхэн тэмдэглэлт үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай ажилласанд нийт хүүхэд багачууд, өрх гэрийн гишүүдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүүхдийн ариун цагаан буян дэлгэрч Хүүхдийн төлөөх та бүхний сайн үйлс улам дэлгэрэх болтугай!
Хүндэтгэсэн, дарга И.Нарантуяа