"Гурван сая дахь иргэн" сэдэвт марк худалдаанд гарлаа
"Монгол Улсын гурван сая дахь иргэн" сэдэвт маркийн нээлт өчигдөр Төв шуудангийн байранд боллоо.
2015.01.29

"Гурван сая дахь иргэн" сэдэвт марк худалдаанд гарлаа

Монгол улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн тухай баярт мэдээг өчигдөр албан ёсоор зарласан билээ.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан "Монгол Улсын гурван сая дахь иргэн" сэдэвт маркийн нээлт өчигдөр Төв шуудангийн байранд боллоо.

Маркийн нээлтэд Монгол Улсын Засгийн Газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал,  Монгол шуудан төрийн өмчийн компаны гүйцэтгэх захирал Батсайхан, Хүүхдийн төлөө үндэсний төвийн дарга И.Нарантуяа, Монгол Маркийн Дарга Д.Ганболд ,  МУСГЗураач П.Цэгмид зэргийн хүмүүс ирж оролцсон юм.

Монгол шуудан маркийн газар, Монгол Улсын Засгийн Газартай хамтран гаргаж "Монгол Улсын гурван сая дахь иргэн"  сэдэвт марк нь 20000 ширхэг хэвлэгдсэн бол анхны өдрийн дугтуй нь 150 ширхэг хэвлэгдсэн байна.  Энэхүү нээлтийн ажиллагаанд марк цуглуулагч хүмүүс ихээр цугларсан ба анхны өдрийн маркны дугтуй худалдаж эхэлсэн даруйдаа дууссан юм.