Г.Шийлэгдамба: Шинэ ажлын байрны сонгон шалгаруулалт явуулна
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба “Ам нээвэл нэвтрүүлэгт оролцлоо.
-Тантай цаг товлох үед ерөнхий сайдтай уулзана гэж байсан ямар чухал асуудлаар уулзсан юм бэ ?
Засгийн газрын тэргүүн аливаа цаг үеийн тулгамдсан асуудлуудаар салбарын сайдуудыг өдөр шөнө хэдийд ч дуудаж үүрэг чиглэл өгч тодорхой мэдээлэл авдаг ийм зүйл их тохиолддог Тухайлбал Эрүүл мэндийн салбарын засаглалын асуудлууд буюу цаашдаа томоохон эмнэлэгүүдийг ямар чиглэл бодлогоор авч явах вэ бас нэгэн тулгамдаад буй “Эрүүлжүүлэх” тэй холбоотой асуудал байгаа юм.
Өмнө нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүсийг эрүүлжүүлэх байранд хамруулж асуудлыг зохицуулдаг хууль журамтай байсныг өнгөрсөн онд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх өөрчлөлт оруулсан юм.
Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс маань эрүүлжүүлэх биш эмнэлэгт очих ёстой болоод байгаа юм. Үүний цаана эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэвийн үйл ажиллагааг их алдагдуулж байна. Ийм учраас энэ асуудлыг эргэн харах шаардлагатай байгаа юм.
-Ганцхан жилийн өмнө батлагдсан хуулийг буцаагаад амьдралд нийцэхгүй байна гээд өөрчлөхөөс аргагүй болж байгаа нөхцөл байдал эргээд сайд нарт нилээд төвөг учруулдаг байх. Та бүхэн энэ хуулиа өөрчлөөд хэзээ эргэн өргөн барих вэ ?
Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар Би Хууль зүйн сайд Д.Дорлигжав сайдтай, Ерөнхий сайдтай уулзаж санал солилцох гэж байгаа.
-Та эрүүл мэндийн сайд болоод сар болоогүй байна. Таны мэргэжлээс нилээд хол салбар ажлаа хэр зэрэг гартаа оруулж чадсан бэ? Нөгөө талаар таныг сайд болоод удаагүй байхад эрүүл мэндийн яамд халаа сэлгээ хийгдлээ. Магадгүй цаашлаад томоохон эмнэлэгүүдийн дарга солигдож сайд солигдоход дарга солигддог гэсэн хардалт, болгоомжлол байна энэ талаар таны байр суурь?
Эрүүл мэндийн салбарт бол өмнө ажиллаж байсан туршлага байхгүй боловч надад давуу болон сул тал аль аль тал нь байгаа гэж ойлгож байгаа. Давуу талын хувьд надад эрүүл мэндийн салбарт ямар нэг ашиг сонирхолын асуудал мэргэжлийн багтай ажиллахад явцуу эрх ашиг байхгүй. Бүтцийн өөрчлөлтийн хувьд шинэ ажлын байрны сонгон шалгаруулалт явагдана. Тус сонгон шалгаруулалт болон халаа сэлгээ нь төрийн албаны тухай хууль дүрмийн дагуу явагдана.
-Эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт муу байсан, эмийн бодлого буруу байлаа гэх мэт шүүмжлэлтэй асуудлууд байна гэж хэлж байна. Таны өмнө танд тамгаа гардуулж өгсөн сайд бол нэг нам, нэг багын хүн байсан. Нэг багын хүмүүс ажлаа солилцоход нөгөө хүнийхээ буруу байсан мөн хамт ажилсан хүмүүсийг халж солиход хүрч байна л даа энэ нь их ойлгомжгүй санагдажбайна ?
Халж солих бол гол асуудал биш юм. Энэ нь бүтцийн өөрчлөлттэй холбоотой хийгдэх зүйл юм. Яг одоо эрүүл мэндийн салбарт үүсээд буй сөрөг байдал нь ганц Н.Удвал сайдтай холбоотой асуудал биш юм.
Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хийгдэж шийдэгдээгүй асуудлуудын сөрөг үр нөлөө нь өнөөдөр гарч ирээд байгаа юм. Ганц нэг сайдаас шалтгаалсан зүйл биш. Энэ бол УИХ-аар эцэслэж эрх зүйн хүрээндээ хийгдэж шинэчлэгдэх ёстой зүйл юм.
Нэвтрүүлгийн үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.