2009.08.31
Халиун сумын 50 жилийн ойн гэрэлт хөшөөг байгуулсан, “Хагас зууны Халиун” нэртэй түүхэн баримтат кино хийлээ
Энэ онд Говь-Алтай аймгийн хамгийн отгон сум болох Халиун сумын үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа билээ. Халиун сумын нутгийн зөвлөлийн дарга Ж.Энхбаяр ойн баярын хүрээнд нутаг оронд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэхийг зорьсон билээ. Сумын хүн эмнэлэгт ЭМЯамнаас шинэ УАЗ 31512 маркын машин хуваарилуулсан, сумын соёлын төвийн сандлыг шинэчилсэн, Халиун сумын 50 жилийн ойн гэрэлт хөшөөг байгуулсан, “Хагас зууны Халиун” нэртэй түүхэн баримтат кино, сумын түүхэн ном болон дурсгалын зүйлсийг хийлгэж, ойн арга хэмжээг орон нутгийн удирлагуудтай хамтран зохион байгууллаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.