НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдана
НИТХ-ын тэргүүлэгчид
2015.01.26

НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдана

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 1 дүгээр сарын 26-ны өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Багануур дүүргийн 3 дугаар хороонд баригдсан 640 хүүхдийн сургуулийн барилга, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө /
  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Саалийн ам, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Баянголын ам, Улиастайн Зүүн салааны ам, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Санзайн амуудад баригдсан Байгаль хамгаалагчийн 4 дүгээр байр /
  • Хөрөнгө худалдан авах тухай / Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эх газар” ХХК-ийн ашиглалтад оруулсан төмөр замын доогуурх авто машины нүхэн гарц /
  • Орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэм батлах тухай 

                Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
                Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн
                Гэрлэх ёслолын хүрээлэн
                Асгат ОНӨААТҮГ
                Багачууд хүнс ОНӨААТҮГ
                Өсвөр үс хүнс ОНӨААТҮГ
                Хүнс хангамж ОНӨААТҮГ
                Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨААТҮГ

  • Журам батлах тухай / Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх /
  • Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай / Газар зүйн хүрээлэн, Биотаникийн хүрээлэнгийн ашиглаж буй судалгаа туршилтын талбай /
  • Журам батлах тухай / Нийслэлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны журам /
  • Журамд өөрчлөлт оруулах тухай / НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 54 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн ажиллах журам” /
  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах, шинээр зөвшөөрөл олгох тухай
  • НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай
  • Авлигын эсрэг нийслэлийн хөтөлбөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах тухай
  • Нийслэлийн ИТХ-ын хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.