Х.Тэмүүжин: Зайлшгүй авах ёстой арга хэмжээ
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.01.21

Х.Тэмүүжин: Зайлшгүй авах ёстой арга хэмжээ

Эдийн засгийн Өршөөлийн хууль нь Монгол Улсад зайлшгүй авах ёстой арга хэмжээ болоод байгаа юм.

Энэ эдийн засгийн хямрал, хөрөнгө оруулалтын хомсдолтой холбоотойгоор асуудлууд ямар хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсч байна вэ гэхээр Монгол Улсад эргэлдэж байгаа мөнгө хөрөнгийн тодорхой хэсэг нь далд хэлбэрт явагдаж байна.

Өөрөөр хэлбэл хууль бус, зөвшөөрөгдөөгүй гэсэн үг. Тэр мөнгөөр ямар нэгэн хөрөнгө оруулалт хийх, ил гарах юм бол хууль хүчний байгууллагууд шууд орж ирээд хөрөнгө оруулалтыг нь үгүйсгэж, боймлодог, ажлын байрыг нураадаг нөхцөл байдал байна.

Тийм учраас гаднаас хөрөнгө оруулалт татахаас гадна дотроо нуугдаж байгаа хөрөнгийг ил гаргаж, айдасгүй болгохгүй бол эцсийн дүндээ баялаг бүтээгчид маань хуримтлал үүсгэсэндээ, бизнес эрхэлсэндээ, ажлын байр бий болгож ард иргэдийг орлоготой болгож байгаадаа өөрөө гэмт хэрэгтэн буруутгах нөхцөл байдал руу орж эхэлж байна.

Дээр нь манай хуулийн байгууллагууд мөнгөтэй хүмүүс рүү улайран, дайрдаг болж эхэлсэн. Хуулийн байгууллагуудын туслалцаатайгаар зарим бизнес, улстөрийн бүлэглэлүүд өрсөлдөгчөө онилж эхэлж байна. Бид одоо хуулийн шинэтгэл хийж байгаа бол , одоо нэг зураас татья. Энэ зурааснаас өмнө энэ хуулиуд үйлчлэхгүй, одоо дүрмээрээ тогльё гэсэн цэгээ гаргаж өгөхгүй бол үнэхээр саармаг үр дагаврууд үүсч байна.