2009.08.31

Сонгогчид, малчдаас гишүүнд дараах тулгамдаж байгаа асуудлуудыг гаргаж тавьлаа

Тойргоор ажиллаж байх явцдаа цаг үеийн байдал болон улс эх оронд тулгамдаад байгаа асуудал, УИХ-ын намар, хаврын чуулганы хугацаанд батлагдсан шинэ хууль, тогтоолуудын талаар мэдээлэл өгч тэдний санал бодлыг сонсон сум, орон нутгийн ард иргэдэд зайлшгүй шаардлагатай байгаа асуудлуудыг сонсон цаашид анхаарах ажлын төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.

Сонгогчид, малчдаас гишүүнд дараах тулгамдаж байгаа асуудлуудыг гаргаж тавьж байсан.Үүнд:

  1. Говь-Алтай аймаг нь эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд холбогдоогүйгээс сүүлийн үед эрчим хүчний хэрэглээ огцом өсч аймгийг цахилгаан эрчим хүчээр хангахад нэлээд хүндрэл учраад байгаа. Тайширын усан цахилгаан станцын асуудал болон аймгийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах талаар боломж бололцоог эрэлхийлэх
  2. Малчдын хамгийн их зовниж байгаа зүйл бол бэлчээрийн даац хэтэрч байгаа, малын тоо толгой их байгаа ч малын чанар, үүлдэр алдагдаж байгаа тухай, малын сүргийн бүтэц алдагдсан байгааг анхаарч үзэх,
  3. Мал эмнэлэгийн үржлийн албыг сум бүрт байгуулах, малын тэжээлийн үйлдвэр байгуулах,
  4. Бэлчээртэй холбоотой малчдын дунд маргаан их гардаг тухай, бэлчээрийг хувьчлах асуудлыг ярьж байгаа тухай сонссон, хэрэв бэлчээрийг хувьчилвал малчдын хооронд томоохон сөргөлдөөн гарахад бэлэн байгаа тухай
  5. Малын түүхий эд, ноолуурын үнэ ханш буурсан нь малчдад шууд нөлөөлж байгаа тухай
  6. Шатахууны үнийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг нь бэлэн мөнгөгүй малчдыг хүнд байдалд оруулдаг тухай
  7. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөлт ажилгүй иргэдэд тасардагаас ажилласан жилээсээ хамаарч тэтгэвэр тогтоолгох боломж багасч байгаа
  8. Малчдыг малын хөлийн татвараас чөлөөлөх тухай хуулийг санаачлан оруулах.
  9. Говийн болон алслагдсан бүс нутгийн нэмэгдэл олгох тухай хуулийн төслийг боловсруулах
  10. Маш олон хууль тогтоолууд батлагддаг боловч хэрэгжилт ямар байдаг талаар тодруулах,
  11. Газар тариалан, услалтын системийг хөгжүүлэх,
  12. ЖДҮ-ийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд иргэдийг бүрэн хамруулах,
  13. Багийн эмчийн богцыг сайжруулах түүнд хамруулах,
  14. Дээд боловсролын тухай хуулийг боловсронгуй болгох, Дээд боловсролын тогтолцоог судлан үзэж тоог нь цөөлөх, сайныг нь олон нийтэд нэрлэх зэрэг олон асуудлыг сонгогчид ярьж байлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.