Намар, хаврын чуулганы хугацаанд 293-н өргөдөл гомдол ирлээ
Намар, хаврын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүнд хандан Сургалтын төлбөр, эмчилгээний зардал, мөнгөн тусламж, ажилд орохыг хүссэн, орон гэр хүссэн, ахмад дайчдад олгох тэтгэмж авахыг хүссэн, сургууль цэцэрлэг барилгын засварын асуудал, төсөл хөтөлбөр санхүүжүүлэхийг хүссэн гээд нийт 293-н өргөдөл гомдол ирсэн байна. Эдгээрийг холбогдох байгууллага, албаны хүмүүс болон хувь хүнд нь тухай бүрт уламжлан шийдвэрлэв. Үүнээс зарим шийдсэн хувь хүмүүсийн асуудлуудыг дурьдвал: 5-н иргэнд эмчилгээний зардал, 3 иргэнд ном хэвлүүлэхэд мөнгөн тусламж, 10 тамирчинд гадаадад болон дотоодод тэмцээнд оролцох замын зардал, 9-н иргэнд мөнгөн тусламж, 65-н оюутны сургалтын төлбөрийг нь шийдсэн байна.