2009.05.21

“Алтай тандаа зүтгэе” уриан доор залуучуудын нэгтгэв

2007 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2007 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, “Алтайн эрин” сан хамтарч “Алтай тандаа зүтгэе” уриан доор мянган залуучуудын урлаг, спортын наадам, олон төрлийн сургалт семинарыг зохион байгууллаа.

2007 оны 8 дугаар 11-14-нд Чандмань суманд урд бүсийн сумдын 500-н залуучуудын “Алтай тандаа зүтгэе” урлаг спортын арга хэмжээ, хурдан морины уралдаан, Алтай нутгаас төрөн гарсан улс аймгийн алдар цолтой хүчит бөхчүүд оролцсон даншиг наадам,

2007.08.15-нд Алтай хотод “Алтай тандаа зүтгэе” шоу тоглолтыг зохион байгуулж энэ арга хэмжээнд Алтай нутгаас төрөн гарсан урлагийн мастерууд, Монголын нэртэй хамтлаг дуучдыг урьж оролцууллаа. Энэ тоглолтод МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Сарантуяа, СТА С.Эрхэмбаяр, Ч.Бат-Эрдэнэ, С.Ганзориг, Х.Батмэнд, Т.Баттогтох, Болормаа, Г.Энхцэцэг, Л.Тансармаа, Дэлгэрмөрөн, Хаянхярваа, залуу дуучин ВХ, хошин урлагийн жүжигчин Ихбаяр /Чапи/, Батсуурь, мөн түүнчлэн “FIRE  ба “НЬЮАНС” хамтлагууд оролцож Алтай хотын залуучуудад
ая дуугаа өргөлөө. Тоглолтод урьд өмнө Алтай нутагт ирж байгаагүй орчин үеийн өндөр хүчин чадалтай хөгжим техник, тоног төхөөрөмж хэрэгсэл, нүүдлийн тайз, караказ, гэрлэн чимэглэл, тайзны болон өндрийн салют ашигласан нь шоу тоглолтыг мэргэжлийн өндөр хэмжээнд үзэгчдэд хүргэж тэднийг баярлууллаа.

2007.08.16-17-нд Шарга суманд хойд бүсийн сумдын 500 залуучуудын “Алтай тандаа зүтгэе” уриан дор урлаг спортын наадам, 2007.08.18-19-нд Хөх морьт суманд хойд бүсийн сумдын хурдан морьдын уралдаан, Алтай нутгийн харьяат улс аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдааныг зохион байгуулсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.