Н.Алгаа: Гацууртын төслийг хэрэгжүүлэгч төрд санал тавьсан
Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа
2014.12.22

Н.Алгаа: Гацууртын төслийг хэрэгжүүлэгч төрд санал тавьсан

Цаг үеийн асуудлаар Уул уурхайн үндэсний ассоциацийн  ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа

-Уул уурхайн салбар сэргэж буй талаар хүмүүс ярьж байна. Энэ таатай мэдээ танай салбарын ирэх жилийн төлвийг хааш нь эргүүлэх бол?

- Төмрийн хүдэр, нүүрс  хоёр ирэх жил төдийлөн сэргэхгүй болов уу. Учир нь ганцхан зах зээлтэй шүү дээ. Түүнээс гадна төмрийн хүдрийг нүүрснээс хамааралтай гэдгийг хүн бүр мэднэ. Зэс, алтны хувьд үнийн уналтын мөчлөг саарах байдалтай байна. Судалгааны олон улсын байгууллагын дүнгээр харахад зэс болон алтны үнэ унахгүй байх таамаг бий.

Манай улсын хувьд уул уурхайн салбар сэргэх боломж гэж харж байна. Энэ онд гадаад худалдааны баланс эерэг гарсан нь манай салбарын тэр дундаа зэсийн баяжмалын борлуулалтын орлого нөлөөлснийх. Хэдийгээр импорт багассан ч экспорт өссөн учраас алдагдалгүй болсон гэсэн үг. Тэгэхээр ирэх онд Гацууртын асуудлыг шийдвэрлэж чадвал экспортод алтаа гаргаад эхэлнэ.

Мэдээж эдийн засагт сайн нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Тиймээс экспортын орлогын хувьд өсөх бодит хандлага бий. Мөн урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмыг шийдвэрлэчихвэл сайнаар нөлөөлнө. Яагаад гэвэл эхэлсэн ажил учраас хурдан сэргэх боломж бий. Тухайлбал, “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ныхон “Хэрэв дээрх асуудлууд шийдэгдвэл ирэх жил 20 тонн алт экспортлох боломжтой” гэж хэлсэн. Тиймээс боломжийг бид алдахгүй байх хэрэгтэй.

Аль болох улстөржүүлэхгүйгээр асуудлаа шийдэж, түүнд анхаарлаа хандуулах ёстой. Түүнчлэн шинээр хайгуулын лиценз олгохоор зарлахад долоо хоногийн дотор туршилт хийхэд 300-аад хүн урьдчилгаа 250 мянган төгрөгийг төлсөн байна. Шийдвэр гаргачихвал хайгуулын талбай ашиглалтын төлбөр бэлнээр тушаагдана. Гэтэл ийнхүү мөнгө орж ирэх урсгалыг хаачихаж байна шүү дээ.

-Урсгалаараа орж ирэх мөнгийг хүчээр хаагаад байна гэж та хэлэх гээд байна уу?

-Т эгэлгүй яахав. Хэрэв сувгуудийг нь нээчихвэл мөнгө урсаад ороод ирнэ. Түүнээс гаднаас хэн нэгэн хаачихаад байгаа хэрэг биш. Үүнийг популизм, улстөр хоёр хаасан гэж хэлээд байна. Үүнээс гадна Оюутолгойг нэрлэж болно.

Тухайн компанийн санхүүжилт таван тэрбум ам.доллар байхаа больё гэхэд хоёр тэрбум орж ирэхэд бэлэн гэдэг. Бид хугацааг нь гурав, гурав, зургаа, зургаан сараар хаачихаад байгаа юм шүү дээ. Хэт хаширласны гор нь цаг хугацааны алдагдал. Гэтэл энэ нь хүү төлөхөөс илүү хор уршигтай гэдгийг анхаарах хэрэгтэй юм.

-Гэхдээ уул уурхайн компаниуд гадаадад данстай байна гээд байгаа шүү дээ?

-Манай улс шиг компанийн дансыг Татварын газар нь дур мэдэн хаачихдаг газар дэлхий дээр байхгүй. Хэдийгээр татварын өртэй байгаа ч тухайн аж ахуйн нэгжийн дансыг хааснаар мөнгө нь ороод ирэхгүй. Ингэж механик саад үүсгээд байгаа нь 'хүндрэл учруулж байгаа юм. 

Түүнээс гадна гадаадад данстай бол манайх руу мөнгө нь орж ирэхгүй мэтээр ярьцгааж байна. Энэ бол маш буруу, ташаа ойлголт. Учир нь үйлдвэрлэлийн 70 хувь нь зардал байдаг. Тиймээс зайлшгүй манай нутаг дэвсгэрээр тэрхүү мөнгө нь явж байгаа гэсэн үг. Бид боломжоо бага багаар  хаасаар байгаад таг хааж аваад 3-4 жил болж байна.

-Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын үйл ажиллагааг таг зогсоосон гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Та санал нэг байна уу?

-2006 оноос энэ байдал  эхэлсэн. Тухайн үед 68 хувийн татвар гарснаар алтны томоохон татвар төлөгчдийг эрүүгийн гэмт хэрэгтэн  болгох шахсан. Хойноос нь урт нэртэй хууль, стратегийн гэдэг чинь эдийн засгийн салбарт орсон. Ийнхүү нам  дарсны дараа хайгуулын лицензийголголгүй  гурван жил болж байна.

Ингээд зургаан жил явсны эцэст уруу байсныг харсан  учраас 2013 оноос хаалгаа нээгээд нэлээд онгойлгочихоод байгаа юм. Гэтэл гадна  дотны хөрөнгө оруулагчид практик алхам, шийдлийг хүлээж байна. Үүний тулд урт нэртэй хууль, Тавантолгой, Оюутолгойн асуудлаа шийдвэрлэчихвэл татвар төлөөд, бизнесээ явуулах хэрэгтэй байна хэ.мээн хүлээсээр байна.

-Ирэх онд Гацууртын ордыг ашиглалтад оруулчихвал эдийн засаг сэргэнэ гэж та дээр хэлсэн. Гэвч төр өмчтэй байхгүй гэсэн атал эзэмшинэ гэдэг байж болохгүй гэдэг. Үүнийг хэрхэн харж байна?

-Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд төсөл хэрэгжүүлэгч өөрсдөө төрд санал тавьсан. Түүнээс засаг орьё гэж хэлээгүй. Хамгийн гол нь хуулиас  хамааралтайгаар стратегийнорд болгочихвол боломж бий. Тэгэхээр хамтарч ажиллах нь зүйтэй хэмээн 20 хувийг төр эзэмшээч  хэмээн гуйж байгаа. Энэ асуудлыг Цагаан суваргын ордод “МАК” өөрсдөө тавьсан. 34 хувийг төрд өгье харин хөрөнгөө та нар гарга гэсэн юм. Мөн нүүрсний хоёр ордод тийм санал тавьсан. Харин энэ төслийг хөдөлгөх нь эдийн засагт хэрэгтэй учраас хуулийг өөрчлөх ёстой юм.

- Түүнээс гадна энэ төслийг хөдөлгөснөөр байгаль орчинд сөрөгнөлөөтэй хэмээн үзэж байгаа шүү дээ?

Нутгийниргэдийн сонирхлыг сонсох хэрэгтэй. Түүнээс нийслэлд байгаа хүмүүсээс хамааралтайгаар энэ асуудлыг ярьж байгаа бол буруу. Учир нь тэд нутгийн иргэдийг төлөөлж чадахгүй. Яагаад гэвэл хоёр гуравхан хүний хүсэл сонирхол биш. Үнэхээр ингэж байгаа бол уул уурхай устгаж сүйтгэсэн газар бий юу гэвэл, хаа ч байхгүй. Харин ус асуудалтай, тиймээс хоосон хийрхэл явж байна гэж хардаг. Тэд нөхөн сэргээлт хийгээд явдаг. Тэртэй тэргүй хорхой шавьж идэж, модыг нь хулгайгаар тайраад сүйтгэчихдэг гэдгийг ард түмэн мэднэ.