Ирэх оны төсвийн төслийн асуудлаар хэлэлцжээ
Баянзүрх дүүргийн ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хороо, Хууль эрх зүй, төрийн үйлчилгээний хороод 2014 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2015 оны төсвийн төсөл, мөн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны газар зохион байгуулаптын төлөвлөгөөний тухай хэлэлцжээ.
Дүүргийн 2015 оны төсвийн төслийг боловсруулахдаа Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын хуулиудын холбогдох заалтыг удирдлага болгон Засгийн газрын 147 дугаар тогтоолын хүрээнд холбогдох зардпуудыг хэмнэхээр төлөвлөснөөр дүүргийн төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчлах, эдийн засгийн хүндрэлтэй үед татварын орлогын хэмжээг өмнөх оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс бууруулахгүй байх, Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, орон тоог аль болох багасгах зарчмын хүрээнд дүүргийн 2015 оны төсөвт 17 тэрбум 232,2 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон нь хууль тогтоомжийн хүрээнд үндэслэлтэй төлөвлөсөн байна гэж үзсэн байна.
Мөн Дэд бүтэц, амьдрах орчны хөгжлийн хороо, Ногоон хөгжлийн хороод хамтран дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх талаар хийсэн ажил болоод 2015 оны зорилт, мөн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тухай асуудлыг хэлэлцсэн ажээ.