Монгол Улсыг шударгаар шүүхийг уриалж байна
Эмнести Интернэшнл олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монголын эрх баригчдад хандан нэн даруй шударга шүүхийн зарчмыг хүндэтгэхийг уриалж байна.
Монгол Улсын эрүүгийн шүүхийн тогтолцоо олон улсын хууль, хэм хэмжээтэй нийцэж байгааг яаралтай баталгаажуулахгүй бол олон хувь хүн эрсдэлд ороод байна.
Эмнести Интернэшнл байгууллага өнгөрсөн хугацаанд олон улсын хуулийг илтэд зөрчин “хэрэг хүлээлгэхийн
тулд” эрүүдэн шүүж, бусад хэлбэрээр зүй бус харьцсан тухай хэргийг баримтжуулж авсан. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хуулиуд болох Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын Конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт(ИУТЭОУП)-аар эрүүдэн шүүх буюу бусад зүй бус харьцааны аливаа хэлбэрийг туйлын байдлаар бүх нөхцөлд хориглодог. Мөн ИУТЭОУП-д шударгаар шүүх наад захын шаардлагуудыг тусгасан байдаг.
Конвенцийг тайлбарлах үүрэг бүхий НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг Хороо 2011 онд Монгол Улсын эрх баригч нарт хандан “саатуулах байранд эрүүдэн шүүж, хэрцгий харьцаж хэрэг хүлээлгэсэн мэдүүлгийг хэрэгтний эсрэг нотлох баримт хэмээн хүлээн зөвшөөрөх ёсгүйг баталгаажуулах"- ыг зөвлөмжилсөн. 1Гэвч Монголын эрүүгийн шүүхийн тогтолцоог хэрэг хүлээлгэхдээ гэм буруутай тухай мэдүүлэг авахыг илүү чухалчилдаг гэж үздэг.2
1Гэвч Монголын эрүүгийн шүүхийн тогтолцоог хэрэг хүлээлгэхдээ гэм буруутай тухай мэдүүлэг авахыг илүү чухалчилдаг гэж үздэг
Эрүүдэн шүүж, зүй бус харьцаж, албадлагын бусад хэлбэр хэрэглэн авсан мэдүүлгийг эрүүгийн шүүх тогтолцоонд эрүүдэн шүүгчийн эсрэг биш л бол нотлох баримтаар хэрэглэхгүй байх ёстой. Хууль бусаар олж авсан нотлох баримтыг хэлэлцэхгүй байх дүрэм нь эрүүдэн шүүх, бусад хэрцгий харьцахыг хориглох, мөн тэрчлэн буруутгагдаж байгаа хүмүүст өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, дуугүй байх эрхийг нь хангах салшгүй хэсэг юм. Эдгээр эрхийг хүндэтгэхийн тулд эрүүдэн шүүж, зүй бус харьцаж, эсвэл албадлага, дарамт шахалт үзүүлж авсан нотлох баримтанд түшиглэлгүйгээр яллах ажиллагаа хэргийг нотлохыг шаарддаг.
Эмнести Интернэшнл мөн дур зоргоор баривчлан, хорьж байгаа практик үргэлжилж байгаад санаа зовниж байна. Хуульчид болон өмнө нь хоригдож байсан хүмүүсийн хамаатнуудын хэлснээр баривчлагдсан сэжигтнүүд өмгөөлөгчтэйгөө яаралтай холбогдож чаддаггүй байна. Монгол Улсын үндэсний хууль болон олон улсын хуулиуд дур зоргоор баривчлан хорихыг хориглодог. Мөн ИУТЭОУП нь эрх чөлөөгөө хасуулсан бүх хүмүүстэй хүнлэг харьцаж, нэр төрийг нь хүндэтгэх ёстой хэмээн шаарддаг.
Эрүүгийн шүүн таслах тогтолцоо нь эрүүгийн хэрэг үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэхийг баталгаажуулахдаа мөн сэжигтний эрхийг хангаж, хүндэтгэх ч ёстой. Үүнд гэм буруутай нь хуулиар нотлогдтол гэм буруугүйд тооцогдох эрх багтдаг. Энэ эрх нь хэрэг бүртгэхийн өмнөөс эхлээд ял шийтгэл нь эцсийн шатны шүүхээр батлагдах хүртэл аливаа сэжигтэнд хамаарна. Энэ нь эрх баригчид, үүний дотор прокурор, цагдаа, төрийн албан тушаалтан буруутгагдаж байгаа аливаа этгээдийн гэм буруутай эсэх талаарх өөрийн санаа бодлыг тусгасан мэдэгдлийг эрүүгийн шүүх ажиллагааны дүгнэлтээс өмнө хийх ёсгүй гэсэн үг.
Энэ бол гэм буруугүй байх зарчимтай нийцүүлэн шүүгдэж байгаа бүх хүнтэй хүнлэг харьцаж, нэр төрийг нь хүндэтгэхийг баталгаажуулах Монголын эрх баригчдын үүрэг юм.
Тиймээс олон улсын хүний эрхийн энэ өдрийг тохиолдуулан Эмнести Интернэшнлээс Монголын эрх баригч нарт хандан дараахь уриалгыг хүргүүлж байна.
•Эрүүдэн шүүж, хэрцгий харьцаж, албадлагын бусад хэлбэр хэрэглэн авсан мэдүүлгийг эрүүдэн шүүсэн гэдгийг нотлоход биш л бол эрүүгийн шүүх ажиллагаанд нотлох баримтаар хэрэглэхгүй байхыг баталгаажуулах •Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг асуудлаарх НҮБ-ын Тусгай Илтгэгч, Эрүүдэн шүүхийн эсрэг Хороо зэрэг шинжээчдийн эрүүдэн шүүх болон хэрцгий харьцаж, шийтгэхээс урьдчилан сэргийлэх асуудлаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх яаралтай алхамыг хийх
•Зүй бус харьцсан, дур зоргоор баривчилж, хорьсон тухай мэдээллийг яаралтай, шударгаар, хараат бусаар, ил тодоор мөрдөн шалгахыг баталгаажуулах, сэжигтэн, хоригдож байгаа хүмүүсийн эрхийг зөрчсөн хууль сахиулах ажилтнуудад хариуцлага тооцох, шаардлагатай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг баталгаажуулах
•Хоригдож байгаа бүх хүн өөрсдийн сонгосон өмгөөлөгчтэйгөө хувийн нууцлал хангасан нөхцөлд яаралтай, тогтмол уулзах, хүсэлт гаргасан, эсхүл шаардлагатай бол зохих эмнэлгийн тусламж үзүүлэх, мөн гэр бүлийн гишүүдтэйгээ харилцаа холбоотой, уулзах боломжтой байхыг яаралтай баталгаажуулах
Cat Concluding Observations; Mongolia, UN Doc. Cat/C/MNG/CO/1[2010] 18
See already Special Rapporteur on torture, Un Doc.E/CN.4/2006/6/Add.4,36