ЖДҮ-ийн Хөгжлийн газрын дарга Д.Баттогтох
2014.12.05

Д.Баттогтох: Бизнес инкубаторын төвүүдийг аймаг дүүргүүдэд бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлнэ

Иргэдийн худалдан авах чадвар доройтсоны улмаас үйлдвэрлэгчдийн хувьд ашиг орлого нь багасч урсгал зардал, эргэлтийн хөрөнгөө ашгаасаа нөхөж дийлэхгүйд хүрч албан хаагчдаа цомхотгох зэрэг хандлага бий.

Харин зарим оёдлын үйлдвэрийн хувьд ажилчдаа нэмж авсан байна. Учир нь бүтээгдэхүүнээ олон тоогоор  хямд үнэтэй үйлдвэрлэх гарцыг эрэлхийлж байгаа аж.

Шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлж буй үйлдвэрлэгчид  хөл дээрээ босож байр сууриа олох хүртэл олж буй ашгаа ажилчиддаа хуваарилж харин дулааны үнэ, түүхий эд, татварын асуудалд төрөөс хөнгөлөлт үзүүлэх асуудлыг тавьж байгаа юм.

ЖДҮ-ийн  Хөгжлийн газрын дарга Д.Баттогтох “Зөв талыг буруугаар ашиглаж татвараас зайлсхийх асуудал гарах магадлалтай. ЖДҮ-ийн газраас бизнесийн инкубаторын  төвүүдийг аймаг дүүргүүдэд бүсчилсэн хэлбэрээр хөгжүүлнэ. Тухайн инкубатороор  бизнесээ эхлүүлж байгаа бизнес эрхлэгчдэд татвар гааль, бусад татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн орчинг судалж байгаа”гэлээ.

                        Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү