Т.Энхтайван: Хүүхдүүдийн 40 гаруй хувь нь "Сургуулийн орчинд миний эрх зөрчигддөг" гэж хариулсан
Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Энхтайван
2014.11.24

Т.Энхтайван: Хүүхдүүдийн 40 гаруй хувь нь "Сургуулийн орчинд миний эрх зөрчигддөг" гэж хариулсан

Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Энхтайвантай ярилцлаа.

-Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцид нэгдээд 25 жил болчихжээ. Ойн хүрээнд танай байгууллагаас ямар арга хэмжээ зохион байгуулав?

Хүүхдийн эрхийн конвенцийг анх 1989 онд НҮБ-ын ерөнхий ассемблейгээс баталсан байдаг. Монгол улсын хувьд 1990 онд Хүүхдийн эрхийн конвенцийг хүлээн зөвшөөрч нэгдэн орсон анхны таван орны нэг болсон түүхтэй. Энэ хугацаанд МУ-ын Засгийн газраас хийж хэрэгжүүлсэн ажил, үндэсний хөтөлбөр, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, Засгийн газрын бодлого, яг хүүхдийн эрхэнд суурилсан, хүүхдийн эрхийг хангахад хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны 25 ахиц дэвшлийг 25 жилийн ойгоор тодорхойллоо. Тоогоор бодоход бага тоо мэт сонсогдож байгаа боловч үнэхээр гаргасан ахиц дэвшлээ жагсаавал 25-аар тогтохгүй.

-Хүүхдийн эрхийн конвенц хүүхдэд дөрвөн эрх олгодог гэдэг ?

Эсэн мэнд аюулгүй амьдрах эрх бол эхний эрх. Хоёрт сурч хөгжих, гуравт хамгаалагдах эрх, дөрөвт санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх гээд үндсэн дөрвөн эрхийг хүүхдийн эрхийн конвенц хүүхдэд олгодог. Бидний үйл ажиллагаа хүүхдийн эрхэд суурилдаг. Шинэчлэлийн Засгийн газраас хойш тавьсан үндсэн зүйл юу байсан бэ гэхээр хүүхэд төвтэй, гэр бүлд суурилсан төрийн бодлого байна гэж. Энэ бодлого руу л чиглэн ажиллаж байна.

-Өнгөрсөн 20-ны өдөр ойн баярын арга хэмжээ боллоо?

Тиймээ. Ёслолын арга хэмжээ 700 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 450 нь хүүхэд, 250 нь төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, дээр нь сургуулийн нийгмийн ажилтнуудын оролцоотой ийм арга хэмжээг зохион байгуулсан.

-Арга хэмжээний онцлог нь юу байсан бэ?

Манай маш олон хүүхэд залуучуудын оролцооны байгууллага байдаг. Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, Монголын сурагчдын холбоо, Монголын залгамжлагч холбоо гээд л. Хүүхдийн зрхийн конвенц батлагдаад 25 жил болчихжээ. Монгол улс нэгдэж ороод мөн хугацааг туулжээ. Бид 25 ахиц дэвшлээ олон нийтэд зарласан. ёслолын арга хэмжээний үеэр хүүхдүүд заалнаас өөрсдийн сонирхсон асуултаа асуусан.

Төрийнхэн маань хүүхдийн хүссэн асуултад хариулсан. Ингэснээрээ хүүхдийн үзэл бодлоо, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангаж өгсөн. 25 жилийн хүрээнд бас нэг үгүйлэгдэж байсан орон зай гэж хэлж болох юм даа, бизнесийн байгууллагуудад хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр уриалга гаргалаа.

Бизнесийн салбарынхан маань хүүхдийн эрхийг хамгаалахад тааруу оролцоотой байдаг. Ялангуяа уул уурхайн салбар. Уул уурхай гээд ярихаар уул уурхай хүүхдэд ямар хамаатай юм бэ гэдэг Гэтэл уул уурхайд ажиллаж байгаа хүмүүс бүгд ар гэртэй үр хүүхэдтэй. Ялангуяа уул уурхайн салбар.

Уул уурхай гээд ярихаар уул уурхай ямар хамаатай юм бэ гэдэг. Гэтэл уурхайд ажиллаж байгаа  хүмүүс бүгд ар гэртэй, үр хүүхэдтэй. Ялангуяа ээлжийн ажил хийж байгаа  хүмүүсийн том хүүхдүүд ээжийн оронд аав болж байдаг. 

Бизнесийн салбарынханд хандсан ямар уриалга гарсан бэ?

-Компаниудын нийгмийн хариуцлага гэж байдаг. Нийгмийн хариуцлагаа битгий мөнгөөр хэмжээч ээ. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдэд, гэр бүлд ээлтэй бодлого барьвал яасан юм бэ. Хамгийн энгийнээр хөдөлмөрийн хуулийг хувийн аж ахуйн нэгжүүд маш их зөрчдөг. Нялх хүүхэдтэй ээж хөдөлмөрийн хуулиараа нэг цагийн өмнө ажлаасаа чөлөөлөгдөх эрхтэй байдаг. Гэтэл энэ эрхийг  огт ойлгодоггүй.

Зүгээр л.ажил тарахаас нэг цагийн өмнө л ээжийг нь явуулчих. Нэг цагийн өмнө тэр ээжийг явах боломжийг олгож байгаа нь л өөрөө тухайн хүүхдэд хийж байгаа маш том хөрөнгө оруулалт. Хүүхэд ээжтэйгээ нэг цаг ч гэсэн хамт байг л дээ. Ээж нь гэртээ ирээд хүүхдүүдтэйгээ байж, хооллож, халамжилж, хайрлана гэдэг чинь өөрөө хүүхдэд ямар ч үнээр үнэлэгдэж баршгүй зүйл.

Компанийхаа хариуцлагыг ийм маягаар хэрэгжүүлээч ээ гэж уриалсан. Бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэг- жүүд мэдээж ашиг олохын төлөө байдаг. Энэ ойлгомжтой. Ашиггүй бол үйл ажиллагаа явахгүй. Гэтэл ашиг орлого олохын тулд бүтээмж өндөртэй байх ёстой. Хэрвээ тухайн компанид ажиллаж байгаа ажилтан ар гэртээ санаа зовох зүйлгүй ажлаа хийдэг бол тухайн хүний бүтээмж маш өндөр байна.

Үүнийгээ дагаад компанийн амжилт шууд өснө гэсэн үг. Тийм учраас энэ тал дээр нийгмийн хариуцлагыг заавал хөрөнгө мөнгө зарахгүйгээр, сургалтын мөнгө өгөхгүйгээр, эд зүйлсээр хэмжилгүйгээр хэрэгжүүлж болдог юм. Мөнгө зарахгүйгээр үүнээс илүү үнэ цэнэтэй хандлага байж болдог юм шүү гэдгийг бизнесийн байгууллагынханд хэлээд байгаа юм.

Манайх Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай ажлын уулзалт хийсэн. Монголын маркетингийн холбоотой ч уулзлаа. Бид бас л энэ санаагаа хэлсэн. Маркетингийн менежер, маркетингээ энэ чиглэл рүү хандуулаач ээ гэж хэлсэн.

-Ямар хандлагаар хүлээж авсан бол?

Сайхнаар хүлээж авсан. “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш” гэдэг. Та нар хүүхдийн байгууллагад ажилладаг, хүүхдийн онцл гийг мэддэг. Гэр бүлтэй ажилладаг, тэдний онцлогийг мэддэг хүмүүс өөр байна. Яг энэ талын зөвлөгөө зөвлөмж арга зүй бидэнд өгөх юм бол энэ чигээр нь хэрэгжүүлэхэд бэлэн байна гэсэн. Яагаад гэхээр тэд бүгд гэр бүлтэй л хүмүүс байгаа байхгүй юу. Маш сайхнаар хүлээж авсан.

-Хүүхдийн эрхийн конвенцийн ойн хүрээнд байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллав?

-Хүүхдийн эрхийн конвенцийн 25 жилийн ойг угтаад хэд хэдэн аж ахуйн нэгж хүүхдэд ээлтэй үйлчилгаэ үзүүлье гэж санаачлаад нэгдсэн. “АРU” компани “Маамуу” брэндээрээ, “МСS" компани Соса соlа брэндээрээ оролцсон. Хүүхдийн оролцоог хангасан, хүүхдийг хөгжүүлсэн арга хэмжээ зохион байгуулсан. “Өргөө” кино театр ч бас нэгдсэн. Нийслэлийн цагдаагийн газар ч хүүхдийн төлөө бидэнтэй нэгдсэн. Тэдний 101.7 радиогоор хоёр ч удаагийн нэвтрүүлгийг хамтран зохион байгууллаа. Гэр бүл, эцэг эхчүүдэд чиглэсэн, хүүхдүүдэд нэвтрүүлгээрээ өгсөн.

Нийслэлийн Эрүүл мэндийн газар ч нэгдсэн. Дүүргүүдэд байгаа өрхийн эмнэлгүүддээ чиглэл өгье. Өсвөр үе залуучуудын танхим гэж байдаг. Тэр танхимаар тухайн өдөр үйлчлүүлж байгаа бүх хүүхдүүдэд дараалалгүй үйлчилье. Хүндэтгэл үзүүлье гэсэн. Энэ маань өөрөө хүүхдэд гаргаж байгаа хайр халамж юм.

Үүнийг л нийгмийн хариуцлага гэж хэлээд байгаа юм. Энэ мэтчилэн маш олон байгууллага хүүхдийн сайн сайхны төлөө бидэнтэй нэгдсэн. Бид энэ ажлыг ганцхан Улаанбаатарт биш, үндэсний хэмжээнд зохион байгуулсан.

-Ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийн эрхийн талаар хичээл орсон гэж байсан.

Сүүлийн арван жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн эрхийн тухай конвенцийн тухай хичээл ерөөсөө ороогүй юм билээ. Сургуулиудын арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн эхний цагийн хичээлийг хүүхдийн эрхийн тухай конвенцийн талаар үндэсний хэмжээнд орсон.

Хүүхэд эрх эдлэхийнхээ хажуугаар эцэг эх, найз нөхдийнхээ өмнө ямар хариуцлага хүлээдэг. Эх орныхоо өмнө ямар хариуцлага хүлээж байдаг юм. Бид өнөөдөр ардчиллын замыг сонгосон, ардчилсан замналаар улс орон хөгжиж байгаа боловч би ганцхан эрхтэй гээд байхаасаа илүүтэйгээр чиний эрх хэн нэгэн хүний эрхээр хязгаарлагддаг юм шүү гэдэг энэ зөв ойлголтыг хүүхдүүдэд өгөхсөн.

Би ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг хандлага манай хүүхдүүдэд нэлээд бий болчихсон. Үүнийг зөв тийш нь хандуулах, тэр зөв хандлагыг бий болгосноороо хүүхдийн хөгжил телөвшилд маш том дэм болох учиртай. Яг энэ зарчмаар бид ой“н арга хэмжээнийхээ хүрээнд бүх сургуулиудад хичээл орууллаа.

Хүүхэд эрх эдлэхийнхээ хажуугаар эцэг эх, найз нөхдийнхээ өмнө ямар хариуцлага хүлээдэг
-Танай байгууллагад хүүхдүүд хандаж болох утас ажилладаг гэж байсан. Энэ талаараа тодруулаач?

Зургадугаар сарын 1-нээс хойш хүүхдийн тусламжийн утас 108 гэж нээгээд ажиллуулж байгаа. Өмнө нь Хүүхдийн төлөө үндэсний газрын дэргэд найз 19-79 гэж утас байсан. Жилдээ 1500 гаран дуудлага авдаг байлаа. Харин хүүхдийн тусламжийн утас 108 нээснээс хойш таван сарын хугацаанд 60 мянган дуудлага ирсэн байна.

Тэгэхээр энэ маш их хэрэгцээтэй утас гэдэг нь харагдаж байна. Энэ утас ажилласнаар хүүхдийн хүчирхийллийн далд хэлбэрүүдийг гаргаж ирж байна. Хүүхдүүд өнөөдөр хүчирхийлэлд өртөх үедээ хэнд ч хэлдэггүй. Ээж аав, ах эгчдээ хэлдэггүй. Ангийн багшдаа хэлэлгүй нуудаг. Гэтэл энэ утсанд хандаж хэлдэг, зөвлөгөө авдаг.

Зарим эцэг эхчүүдийн хувьд харилцааны бэрхшээл гарч байна. Xүүхэд маань ингээд байна, би аргыг нь олохоо болилоо. туслаач, зөвлөгөө өгөөчээ гээд манай утсанд ханаддаг. Энэ утсан дээр сэтгэлзүй  ажилладаг. Бүх төрлийн зөвлөгөө өгдөг.

-Ихэвчлэн ямар дуудлага ирдэг вэ ?

Дуудлагын 60 гаруй хувь нь зорилтот дуудлага байдаг.

-Зорилтод дуудлага гэхээр юу гэсэн үг вэ?

Үнэхээр хүссэн хүн холбогдож байна гэсэн. Энэ дотроо хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 30 орчим хувь байсан. Ялангуяа өсвөр насны охид. хөвгүүд сэтгэлзүйн зүйн зөвлөгөө хүссэн маш их дуудлага орж ирдэг. Бид зөвлөгөө өгдөг. Эргээд бид хянаж байдаг. Ямар үр дүнд хүрсэн байна. Ач тусаа өгч чадсан уу гээд хянадаг. Аргагүй халуун дуудлага гэж нэрлэгддэг дуудлага байдаг.

-Аргагүй халуун дуудлага гэж ямар дуудлагыг хэлэх вэ?

Жишээлбэл, хүүхдүүд хүчирхийлэлд өртөнө. Хүчирхийлэл маш олон төрөл.Махбодийн шийтгэл хүлээс Ах, эгч, хойд эцэг, ээж. зодуулсан ч байдаг юм Эдгээр бол хүчирхийлэл. онцгой хэлбэр. Энэ хэлбэр. дуудлагыг халуун дуудлага гэж нэрлэдэг.

-Энэ халуун дуудлагын мөрөөр ямар арга хэм авдаг вэ?

Дүүргүүд, хороодод, сумдад хүүхэд хамгааллын хамтарсан баг гэж бий. Хүүхэд хамгааллын хамтарсан багийн бүрэлдэхүүнд тухайн хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, өрхийн эмч, хорооны цагдаа багтдаг. Энэ хүмүүс багаараа хүчирхийлэлд өртсөн хүүхдийн асуудлыг шийддэг. Бид эргээд тэр хүмүүстэй холбогдоод ямар арга хэмжээ авсаныг лавладаг.

Зарим тохиолдолд нөгөө багт маань тухайн хүүхдийг эрсдэлэээс гаргахын тулд арга зүйн дэмжлэг дутвал манайхаас ингэж ажилла гэдэг зөвлөгөө өгдөг. Үүгээрээ онцлогтой. Ер нь бол эргээд ямар арга хэмжээ авсан, яаж байна, шийдвэрлэлтийн явц ямар байна. Шийдвэрлэсний дараах нөхцөл байдал ямар байна гээд эргэх холбоог байнга бий болгодог. Үүгээрээ ач холбогдолтой утас.

Дуудлагын 60 гаруй хувь нь зорилтот дуудлага байдаг.
-Одоогийн хүүхдүүд хэр нээлттэй байна вэ ?

Маш нээлттэй байна. Бүр төсөөлж байснаас илүү. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ өөрт нь хандан ярихаар нь тоодоггүй. Би ажилтай байна. завгүй байна, дараа больё гэдэг. Гэтэл дараа нь миний хүү яасан гэж асуудаггүй, мартчихдаг. Хүүхэд нэг удаа хандана, хоёр удаа хандана. Гурав дах удаагаа хандахгүй. Тэртэй тэргүй хэлээд тоохгүй, хүлээж авахгүй. Намайг сонсох ч үгүй гэдэг хандлага бий болчихдог. Тэгэхээр эцэг, эхчүүдэд хүүхдээ ядаж нэг удаа сонсох хэрэгтэй.

-Танай утсанд хандсан хүүхдийн нууцыг хэрхэн хадгалдаг вэ?

Манайх хүүхдийн нууцыг маш өндөр зэрэглэлтэй хадгалдаг. Дээр нь энэ хүүхдийн талаарх мэдээллийг гадагш нь гаргадаггүй. Хувийн нууц гэдэг хуулиар хамгаалагддаг. Хэдий хүүхэд ч гэсэн яг том хүн шиг л эрхтэй. Тийм учраас хүүхдэд өөрийнх нь хүссэн, хүлээж байгаа хариултыг нь өгөхийг хичээж ажилладаг.

-Хүүхдийн эрх гээд ярихаар хурдан морь унаач хүүхдийн асуудал сөхөгддөг?

Хурдан морины унаач хүүхэдтэй холбоотой асуудлыг манай байгууллага нэлээд өндөр түвшинд тавьсан. Монгол хүний генд байдаг. Дээр нь үндэсний өв уламжлалд байгаа. Судлаачид “Бараг ураг байхаасаа л морин дээр явсан хүүхэд" гэж ярьдаг. Бид нэг талаасаа хүлээн зөвшөөрдөг боловч нөгөө талаасаа яг уралдаад явж байгаа хүүхдийг уралдааны явцад гэм- тэл бэртлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байгаа.

Тиймээс ч даатгалтай холбоотой асуудал гарсан. Бас хамгаалалтын хувцас хэрэглэлийн асуудал гаргаж ирлээ. Одоо хамгаалалтын хувцасгүй бол уралдуудахгүй. Үүнд хяналт тавьж байгаа хүмүүс байна. Хүүхдийн төлөө үндэсний газар нь Хүн ам нийгмийн хамгааллын яамны харьяа агентлаг. Яамны сайд жил бур орон нутгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулдаг. Үрдүнгийн гэрээний шалгуур үзүүлэлт дээр яг энэ асуудлыг тавьж өгдөг.

Эрсдэлд байгаа хүүхдүүдийг ганцхан хурдан морины унаач хүүхдээр хязгаарлаж болохгүй. Гэрээсээ дайжсан, эцэг, эх нь архины хамааралтай болчихсон хүүхдүүд байна.

Нэгэнт нийгэм эдийн засаг, техникийн хурдацтай хөгжил, хотжилт хурдтай явж байгаа цаг үед эрсдэл байхаас өөр аргагүй нөхцөл үүсч байгаа юм. Бид хэнтэй их түлхүү ажиллах ёстой вэ гэхээр хүүхдүүдийг ийм нөхцөл байдалд оруулахгүйн тулд төрийн түвшинд, бодлогын түвшинд ярих нь чухал.

Ганцхан хүүхдийн асуудал ярихгүй. Хүүхдийг гэр бүлтэй нь хамт, гэр бүлийн асуудлыг цогцоор нь шийдэж байж хүүхдийг хөдөлмөр эрхлүүлдэггүй болгоно. Гуйлга гуйлгадаггүй болгоно. Хоёрдугаарт хүмүүсийн хүүхдийнхээ өмнө хүлээж байгаа эцэг эх байх үүрэг хариуцлагын талаар ярих учиртай.

-Хүүхдийн эрх хаана их зөрчигдөж байна. Гэр бүлд эсвэл сургууль, цэцэрлэгт үү. Ямар хүрээнд их зөрчигддөг вэ?

Хүүхдийн төлөө үндсэний газарт хүүхдийн эрхийн шалгуур үзүүлэлт гээд 38 үзүүлэлтээр судалгаа авдаг юм. Орон нутгаасаа жил бүр авдаг. Энэ 38 шалгуур үзүүлэлт маань дотроо хоёр хоёр хуваагдаад 76 болдог юм. 76 асуулт дандаа хүчирхийлэлтэй, хүүхдийн хамгаалалттай холбоотой асуулт юм.

Тэр авсан дүнгээ шинэчлээд харахад ерөнхийдөө хүүхдүүдийн 50- иас илүү хувь нь 50+1 хувь гэж хэлж болно, хүүхдүүд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг гэсэн хариулт өгсөн байдаг. Хэл үгээр доромжлох, найз нөхдийнх нь дэргэд нэр хүндэнд нь халдах, өмссөн зүүснээр нь ялгаварлан гадуурхах, тэнэг мангараар нь дуудах энэ бүгд хүчирхийллийн хэлбэрт ордог.

Нийт хүүхдийн 40 гаран хувь нь “Сургуулийн орчинд гэж миний эрх зөрчигддөг" гэж хариулсан байдаг. Тэгэхээр багш нар хүүхэдтэй харилцах харилцаа чухал. Багш хүүхдэд мэдлэг олгохоос илүүтэй, хүүхэд хамгааллын талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. Бүх багш нар адилхан.

-Багш нарт мэдлэг мэдээлэл олгохын тулд яах ёстой вэ?

Бид гарц харсан. Багш хөгжлийн төвийнхэнтэй холбогдсон. Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт гэж байгаа. Тэдэнтэй 2015 онд хамтран ажиллая гэж тохирсон. Сургалтын хөтөлбөрт нь хүүхэд хамгааллын асуудлыг оруулж өгье гэж ярилаа.

Багш хүүхдэд. хүүхэд мэдээж үгэнд орохгүй томоогүй байдал гаргадаг. Энэ бол хүүхдийн зан. Энэ авирыг гаргаад байгаа. Бусдад ийм үлгэр өгөөд байгаа хүүхдэд чи муу, буруу үйлдэл хийж байна шүү гэдгийг зөвөөр ойлгуулах арга зүйг манай байгууллагаас гаргаж өгье гэж байгаа юм. Ингээд хамтраад ажиллавал асуудлыг шийдэж чадна гэж харж байгаа.