Хүүхдийн төлөө үндэсний газар
2014.11.21

Хүүхдийн эрх хамгаалал, хөгжлийн хүрээнд 25 ахиц дэвшлийг гаргаж ажиллалаа

 Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Төрийн болон төрийн бус байгууллага мөн хүүхдүүдийн төлөөлөл "9:1 хэлэлцүүлэгт" оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогчид "Хүүхдийн хамгаалал, боловсрол"-ын асуудлаар ярилцсан юм.

Монгол улс Дэлхийн хүүхэд хамгааллын конвенцэд нэгдээд ямар ололт амжилттайгаар ажиллаж байна. Энэ ойн өдрүүдэд Хүүхдийн төлөө үндэсний газар ямар ажил зохион байгуулах гэж байна вэ?

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа “1989 онд НҮБ-ийн хүүхдийн эрхийн конвенц батлагдаж манай улс 1991 онд нэгдсэн. Үйл ажиллагаагаа явуулаад өдгөө 25 жил болж байна. Энэ хугацаанд бид хүүхдийн эрх хамгаалал, хөгжлийн хүрээнд 25 ахиц дэвшлийг гаргаж ажилласан гэж тодорхойлж байгаа.

Сүүлийн 10 жилд хүүхдэд чиглэсэн хөрөнгө оруулалтад нэг их наяд төгрөгийг хийдэг болсон нь ирээдүй хойчдоо өгч буй том хөрөнгө оруулалт болсон. Эндээс Засгийн газрын бодлого хүүхэд рүү чиглэн сайн ажиллаж байна гэдэг зүйл харагдсан.

Мөн хууль эрх зүйн орчинг илүү сайжруулах шаардлагатай байгаа. Бид 1996 онд Хүүхдийн эрхийн хамгааллын тухай хуультай болсон. Тус хуулийн хүрээнд үндэсний хэмжээний хуулийн байгууллагатай болж өргөжсөн” гэлээ.

                          Үргэлжлэлийг бичлэгээс  үзнэ үү