Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван тал улсын хэлэлцээрээ дүгнэлээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо
2014.11.12

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван тал улсын хэлэлцээрээ дүгнэлээ

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрийг 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан бөгөөд уг  хэлэлцээрт нь 6 бүлэг 77 асуудал тусгагдсан.

 Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсгийг гурван талаас тэнцүү төлөөлөлтэй байгуулж ажилласан байна. Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2014 оны 11 сарын 11-нийн өдрийн хурлаар улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн байдлыг хэлэлцээд, хэлэлцээрийн хэрэгжилт  81,2 хувьтай байна гэж талууд дүгнэлээ.

 Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийг ойрын  хугацаанд хуулийн дагуу байгуулж ажиллахаар тогтлоо.