МНУХ-ны дэд тэргүүн Г.Маналжав
2014.11.04
“Иргэддээ тулгуурласан чадвартай хариуцлагатай ИТХ” хуралдаан боллоо
Сүхбаатар аймгийн Онгон сумын ИТХ-ын Төлөөлөгчид 2014.10.30-31-ны хооронд “Монголын нутгийн удирдлагын холбооноос явуулж буй Иргэддээ тулгуурласан чадвартай хариуцлагатай ИТХ” сэдэвт 2 өдрийн сургалтанд хамрагдлаа.
Сургалт хоёр өдрийн турш үргэлжилж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нутгийн өөрөө удирдах байгууллага МНУХ-ны дэд тэргүүн Г.Маналжав, Өөрөө удирдах байгууллагын менежмент Д.Наранзул судлаач, Төрийн ба орон нутгийн өмчөөс бараа үйлчилгээ худалдан авах тендерийн хуулийн тухай Т.Оюунсувд өмчийн харилцааны газрын мэргэжилтэн, УИХ-аас НӨУБ-ын талаар барьж буй бодлого зорилт УИХ-ын ТББХ-ны зөвлөх О.Тунгалаг, Архив, бичиг хэрэг хөтлөлт НАГ-ын дарга С.Гаваа зэрэг багш судлаачид хичээл орж, Төрийн ордоны ёслол хүндэтгэлийн танхимтай танилцлаа.