Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2014.11.03

Н.Удвал: Ямар ч нөхцөлд дандаа шинэ зүйлийг хийхийг л оролддог

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт оролцлоо.

-Таны хэлэх дуртай үг юу вэ ?

Их олон үг бий. Гэхдээ би өөдрөгөөр хэлэх дуртай. Бүх юм сайхан болно, би чадна, бүтнэ.

-Та өөрийгөө ямар зан чанартай хүн гэж боддог вэ?

Би шулуун шударга зан чанартай хүн.

-Ямар үед та өөрөө өөртөө хамгийн их таалагддаг вэ?

Өөрийн зорилгод  хүрсэн үедээ, мөн өөрийн үнэ цэнийг мэдэрсэн үедээ өөрөө өөртөө их таалагддаг.

-Таныг одоогийн мэргэжлийг соль гэх юм бол ямар мэргэжлийг солих вэ ?

Эмч гэсэн мэргэжлээ ямар ч мэргэжлээр солихгүй.

-Та нэг өдрийн төлөвлөсөн бүх ажлаа хийж дуусгачихаад хамгийн түрүүнд юуг хийхийг хүсдэг вэ?

Төлөвлөсөн ажлаа хийж дуусгана. Төлөвлөөгүй ажил ч хийнэ. Ямар ч нөхцөлд дандаа шинэ зүйлийг хийхийг л оролддог.

                               Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү