2009.10.06

Ж.Энхбаяр: Нийтийн эрүүл мэндийн асуудал үндсэндээ унасан, өвдсөний дараа илүү мөнгө зараад, урьдчилан сэргийлэхэд хөрөнгө гаргахгүй байна

Ламбаа сайдаас асуулт байна. Сая Монгол Улсын архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг, энэ хуулийн архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх гол харилцааг зохицуулж байсан хуулийг архидан согтуурахтай бид зөөлөн архи, дарс, пивоор зөөлөн хэрэглээгээр сольсон ийм хуулийн үзэл санааг хэлэлцэхээр болчихлоо л доо. Үүнтэй Эрүүл мэндийн яам нэгдүгээрт бодлогыг нь дэмжиж байна уу гэж асуумаар байна.

Хоёрдугаарт, танай энэ оруулсан санал дээр эдийн засгийн хямралтай холбоотойгоор зөвхөн мэргэжлийн спортод шагнал, урамшууллыг олгох асуудлыг төвлөрүүлэхээр тусгасан гэсэн санаа явж байна. Өнөөдөр бид нийтийн спорт, нийтийн эрүүл мэндийн асуудал үндсэндээ уналтын байдалд, энэ бодлого маань мэргэжлийн түвшиндээ гараад өвдсөний дараа өвчлөх талдаа бид илүү мөнгө зараад, урьдчилан сэргийлэх талдаа үнэхээр мөнгө, хөрөнгө гаргахгүй байна. Урьдчилан сэргийлэх гол үндэс бол нийтийн эрүүл мэнд, нийтийн спорт. Тэгэхээр энэ дээр ямар санаа хэлэх гэж байна вэ? гэвэл, сая Зар сурталчилгаан дээр архи, пиво, дарсны зар сурталчилгааг үндсэндээ бид Монгол даяар нээлттэй хийх боллоо. Бүх хэвлэл мэдээллээр. Үндсэндээ Монгол Улсын 75 хувь болсон шинэ залуу, хойч үеэр энэ зах зээлийг тэлэхийг
Улсын Их Хурал дэмжиж байна. Ийм бодлого хийхээр болж байна. Энэ дээр би та бүхнээс хүсэхэд бид тамхин дээр импортын татварын онцгой татварын хоёр хувийг эрүүл мэндэд зориулагдах гэсэн асуудал байдаг. Энэ хэрэгжиж байна уу? энэ сан бүрдэж чадаж байна уу? Үүнийг танаас асууя.

Хоёрдугаарт, Эрүүл мэндийн хуулийн өөрчлөлтөнд саяны Зар сурталчилгааны хуультай хамт хэлэлцэх явцад Эрүүл мэндийн яам өөрийн албан ёсны байр сууриа тэр зар сурталчилгаанд зарцуулж байгаа аж ахуйн нэгж болох реклам өгч байгаа төлбөрийн 50 хувийг компани нь нийтийн эрүүл мэнд, спортонд зарцуулах ийм санд төвлөрүүлэхийг хуульчилж өгмөөр байна. Нөгөө талаасаа энэ зардлыг хүлээж авч байгаа тэгээд нийтийн хэвлэл мэдээллээр цацаж буй хэвлэл мэдээллийн компаниуд энэ олсон орлогынхоо бас 50 хувийг нийтийн эрүүл мэнд, спорт, хүүхдийн төлөө зарцуулмаар байна. Сая Хүүхдийн баяр боллоо. Өнөөдөр Монгол оронд хүүхдийг баярлуулах газар алга байна шүү дээ, очих газар байхгүй. Бүгдийг нь хашиж аваад 4-5 жил боллоо. Сайхан цэцэрлэгт хүрээлэн хийнэ гэж худлаа ярилаа. Түрээчээс нь газрыг нь өмчлөөд
өм цөм аваад хувийн хэвшилд өгөөд, шилжүүлээд байгаа. Тэнд нь өөр зориулалтын юм явагдаад, баригдаад байгаа. Тэгээд энэ асуудлыг хариуцаж байгаа Эрүүл мэндийн сайдын хувьд та ямар байр суурьтай байна вэ?

Дахин хэлэхэд Зар сурталчилгааны орлогыг, зар сурталчилгаа явуулж байгаа компаниудын нийт зардлын 50 хувийг нь эрүүл мэнд, хүүхэд, спортын салбарт оруулж байж эрүүл мэндийн энэ спортын тухай хуулийн юм чинь илүү үр дүнтэй болно. Та нар хямралаас гарах, хямрал хүндрэлтэй үед зардлыг танах гэж ярих юм. Нөгөө талаараа олон тэрбум төгрөгийн зах зээлийг чөлөөтэй болгочихлоо. Тэгэхээр эндээс олсон орлогын 50-иас доошгүй хувь нь энэ салбарт заавал шингэх ёстой. Энэ дээр та байр сууриа хэлэхгүй юу?
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.