2009.10.06
Ж.Энхбаяр: Арилжааны банкуудад учирч болох эрсдэлийг төр 100 хувь даавал тэдэнд дампуурах ашигтай болох болно
-Баярлалаа. Өнөөдөр банк, санхүүгийн салбарт үйлчилж байгаа хууль эрх зүйн зохицуулалтууд дутуу, боловсронгуй биш, банк, санхүүгийн систем нь өөрөө бүрэн төгс боловсронгуй болж чадаагүй, энэ байдлын улмаас банкуудаас учирч болох эрсдэлийг төр 100 хувь өөр дээрээ даана гэдэг үүрэг авах ийм хуулийн төсөл орж ирж байна.
Энэн дээр нэг ийм асуулт гараад байна. Арилжааны банкны удирдлагын хариуцлагыг яаж тооцох юм бэ? гэж. Энэ нөхцөл байдлаас өнөөдөр үйл ажиллагаа нь нэлээн доголдсон хүндэрсэн арилжааны банкууд шууд дампуурах нь ашигтай болж эхэлж байна. Яагаад вэ гэвэл төр 100 хувь даах тул. Тийм нөхцөл байдал бүрэлдсэн арилжааны банкууд ямаршуухан байгаа юм бол гэдгийг асуумаар байна.
Хоёрдугаарт, эрсдэл үүссэн нөхцөлд эрсдэлийг хаах эх үүсвэр төрд ямар байна вэ? Хичнээн хэмжээнд боломж байна вэ. Нэгэнт төр арилжааны банкуудад учрах хохирлыг 100 хувь хариуцсан нөхцөлд бусад орны жишээ байна. ОХУ-аас, АНУ, Их Британи, хувийн банкин дахь төрийн оролцоог шууд тогтоож өгөх. Төрийн төлөөлөгчийг томилж явах энэ процедурыг яаж хийх юм бэ? Бид баталгаа өгөөд өнгөрөх үү? Арилжааны банкууд дахь шууд төрийн оролцоог бий болгож эхлэх үү? Эндээс харахад өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд маань бизнесийн салбарт урт удаан хугацааны нэмүү өртөг үйлдвэрлэдэг,
ажлын байр бий болгодог ийм хөгжлийн зээлүүдийг үндсэнд нь өгөөгүй, ашиг хөөсөн. Өнөөдөр бүр жиргээд, зээлээ жиргээд, хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр, энэн дээр барьцаалсан зээлүүдийг мафи болгож хэрэглээг хэт хөөрөгдсөний үр дүнд өнөөдөр ийм байдал учирч байна. Энэ юун дээр анзаарагдаж байна вэ гэвэл Монгол Улсын гадаад худалдааны алдагдал өнөөдрийн байдлаар 850 гаруй сая долларын алдагдал учраад явж байна. Бид металлынхаа үнийн өсөлтөн дээрээс өнөөдөр дөнгөж нөхөж орсон. Асуудал бодит хөрсөн дээр буухад манай эдийн засаг ямар буруу, гажиг явж байгаа нь харагдаж байна. Нэмүү өртөг үйлдвэрлэх, ажлын байр бий болгох ийм салбарыг үндсэндээ арилжааны банкууд энэ өнгөрсөн зах зээлийг энэ арван хэдэн жилийн хугацаанд хийж чадаагүй. Энэн дээр бид өөрсдөө нэгэнт эрсдэл хүлээх гэж байгаа улсууд энүүгээрээ дамжиж банкин дахь төрийн оролцоог
бий болгох, улмаар энүүгээр дамжуулж хөгжлийн банк, хөрөнгө оруулалтын банк, ажлын байр бий болгоход бодлогын зээлүүдийг олгох чиглэлээр оролцох ёстой гэж ойлгож байна.
Цаашдаа Монгол Улсын эдийн засгийн загварчлалыг бас эргэж харах хэрэгтэй юм болов уу гэж. Дэлхий нийтээр эргэж харах. Эдийн засгийн хэт либераль бодлогоо бид цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй юу гэдэг дээр өргөн бодол хэлэлцүүлэг мэргэжлийн түвшинд асуудлыг авч үзэх шаардлагатай харагдаж байна. Дахин асуухад хариуцлага хүлээх, эрсдэл хүлээх, дээр нь төр хариуцах тэр огтолцлын шугам дээр Монголбанк хяналтаа бүрэн тавьж чадах уу гэсэн ийм асуулт байна.
-Хуулийн 2.3 дээр банкин дахь мөнгөн хадгаламж гэдэг дээр банкин дахь үндсэн мөнгөн хадгаламж гэж оруулбал яасан юм бэ гэсэн санал байгаа юм. Хүү гэдэг асуудал гарч ирж, өнөөдөр арилжаанд татаж байгаа хүү маань яг эдийн засгаасаа хэт давсан, жилийн бараг 20, 30 хувийн хүү амлаад, уралдаад эхэлсэн,

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.