Таван сумдын өвөлжилтийн байдалтай танилцлаа
2012.04.09

Таван сумдын өвөлжилтийн байдалтай танилцлаа

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нь 2012 оны 02-р сарын 16-19 ны өдрүүдэд Говь-Алтай аймагт томилолтоор ажиллаад ирлээ. Энэ хугацаанд Есөнбулаг, Тайшир, Төгрөг, Тонхил, Халиун зэрэг сумдаар орж орон нутгийн өвөлжилтийн байдал, малчдын болон ард иргэдийн амьдрал ахуй, санал сэтгэгдэлтэй танилцлаа. Өвөлдөө цас бага орсон, өнтөй өвөл болж байгаа талаар малчид ярьж байлаа. Өнгөрсөн онд ГАА нь малаа таван төрөл дээр нь өсгөж 1.6 сая толгой мал тоолуулсан бөгөөд, газар тариалангаа эрчимжүүлэн ажилласны үр дүнд ургац арвинтай жил байлаа. Ургацын хэмжээг дурьдвал: 2011 онд 1957 га-д тариалалт хийж, үр тариа 897.3 тн, үүнээс улаанбуудай 512 тн, төмс 1656 тн, хүнсний ногоо 1241 тн, тэжээлийн ургамал 1517 тн, жимс жимсгэнэ 74.4 тн, эмийн ургамал 13.8 тн нийт 5399.5 тн ургац хурааж авлаа. Га-гийн дундаж ургац үр тарианд 14 цн, төмс 73 цн, хүнсний ногоо 77 цн-ыг авч, өнгөрсөн оноос тарих талбай 230 га-гаар, хураах ургац 793.4 тн-оор нэмэгдсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.